Холбоо нууранд 10, 21 настай хоёр хүн живж нас баржээ
2021-07-29 13:27

 

Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Холбоо нуур”-ын эрэгт байсан иргэн “Е” 21 настай эрэгтэй, иргэн “Н” 10 настай эрэгтэй нар нь живж нас барсан дуулага энэ оны 07-р сарын 26-ны өдөр 14:00 цаг орчимд тус аймгийн цагдаагийн хэсэгт ирсэн байна. Амь хохирогчдыг тус аймгийн цагдаагийн хэсгийн алба хаагчид болон ОБГ-ын гал унтраах 31-р ангийн аврагч нарын хамт эрэн хайх ажлыг зохион байгуулж 2021 оны 07-р сарын 27-ны өдөр 07:30 минутын үед Холбоо нуурын эргээс 10 орчим метрийн зайтай газраас олж, гарган авсан байна.

 

Иргэд амарч, зугаалахдаа  өөрсдийгөө эрсдэлд оруулж хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс хүртэл амь насаа алдах тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Иймд иргэд цаг агаарын мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч үер, усны аюулын талаар хүүхдэдээ анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байх, амралт аялал зугаалгаар явахдаа гол усанд хэт ойр байрлахгүй байх, гол үерлэсэн үед ус руу орох, сэлэхээс зайлсхийх, орон нутгийн малчид гол үертэй үед мал услахаар явахгүй байж өөрийгөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Ee burhan mini hairan zaluu ami Um maani badmi hum telewiz radiogoor awrah hantaaztai orj bhiig bnga sanuulaacnee Olon yilderuudees awrah hantaaz hiij heregleend gargawal olon hunii ami nas awragdah blaa
2021-07-29