Ц.Эрдэнэбаяр: Шатахууны 30 хоногийн нөөц бий, тасалдал үүсэхгүй
2021-07-29 15:31

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны үнэ, нөөцийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “ОХУ-ын Эрчим хүчний яам автобензины экспортод хориг тавих асуудал яригдаж байгаа. Манай улс 07, 08 дугаар сард ОХУ-аас АИ 95 автобиензин авч, нөөц бүрдүүлэхэд хүндрэл үүссэн. Тиймээс бид нөөц бүрдүүлэхээр БНХАУ-ын төрийн өмчит Чайна Ойл компанитай хэлэлцээр хийж, хамтарч ажиллахаар болж байна. Улсын хэмжээнд АИ 95, АИ92, АИ98, дизель түлшний 30-аад хоногийн нөөцтэй байна. Улсын хэмжээнд нөөц байгаа учраас шатахууны тасалдал үүсэхгүй” гэсэн мэдээллийг өглөө.

 

 

Мөн шатахуун импортлогч аж ахуйн нэгж, холбоодоос ажил хаях, цуглаан хийх талаар мэдэгдэл ирүүлээгүй гэдгийг хэлэв. Харин дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан дотоодын шатахууны үнэ тодорхой хэмжээгээр өсөхийг хэлж байна. 

 

Монгол Улс жилд ойролцоогоор 2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолдог. Коронавирусийн улмаас одоогоор 800 гаруй тонн бүтээгдэхүүн оруулж ирж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин
Duurenbayar:
Chi muu uxvel taarna daa. Tsagaa boloxoor chi nogoo xedteigee tsug benzindee shataj uxne ee.
2021-08-01
Зочин:
Энэ нэг хачин юмыг тэр нефтийн компаны захиралуудтай нь хорьж шалгах хэрэгтэй. Нэг өглөө гэнэт л ижилхэн нэмж байдаг яадаг луйварчингууд вэ.
2021-08-01
юун евро-2:
хамгийн муу бензин ОХУ с оруулаа, наад стандартаа өөрчил,
2021-07-29