Коронавирус халдварын суурь шалтгаантай нас баралтыг хэрхэн бууруулах вэ
2021-07-30

 

Манай улсад коронавирус халдварын дархлаажуулалтын ажил эрчимтэй зохион байгуулагдаж байгаа. Үүний хүрээнд Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан гэх мэдээллийг ЭМЯ-наас өгсөн. Мөн 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж байгаа. Хүүхдүүдийг бүрэн вакцинжуулснаар хүн амынхаа 70 орчим хувийг дархлаажуулах тооцоолол гарч байна.

 

Гэвч халдварын тархалт төдийлөн буурахгүй байгаа. Хамгийн чухал нь коронавирус халдварын улмаас нас баралт нэмэгдэж байна. Өдөр бүрийн 11.00 цагийн эрүүл мэндийн яамны мэдээллээр халдварын тохиолдол болон нас баралтын мэдээллийг хүргэдэг.  Тодруулбал, өчигдөр 1231 шинэ тохиолдол батлагдаж, 60-80 насны зургаан хүн нас барсан. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 161 575, нас баралт 802 боллоо.Шинээр батлагдсан тохиолдлуудын  496 нь Улаанбаатар хотод, 734 нь орон нутагт бүртгэгджээ. Хэзээ 1000 хүрэхийг хэн ч мэдэхгүй.

 

Коронавирус халдварын суурь шалтгаантай нас баралтыг хэрхэн бууруулах вэ?

 

Халдварын улмаас иргэдээ алдахгүй байх гол шалтгаан нь дархлаажуулалт. Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан иргэд хүндрэл, нас баралтаас сэргийлж чадаж буй. Харин дархлаажуулалтад хамрагдаагүй бол өвчлөл хүндрэх, цаашлаад нас барах шалтгаан болж байгаа юм. Хэдийгээр манай улсын хүн амын 60 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсан ч сүргийн дархлаа тогтоогүй байгаа. Өөрөөр хэлбэл, вакциндаа илүү идэвхтэй хамрагдах хэрэгтэй гэсэн үг. Хэдийгээр вакцин хийлгэх нь сайн дурын үндсэн дээр зохион байгуулж буй ажил ч гэсэн нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ биелүүлэх шаардлагатай.

 

Дэлхийн зарим улс орнуудийн иргэдэд вакцин  хүрэлцэхгүй байгаа. Вакцин хийлгэхийг хүсэж байгаа ч олдохгүй газар бий. Харин манай улсад вакцины татан авалт хэвийн үргэлжилж өдөр бүр дархлаажуулалтын цэг ажиллаж байна. Тухайлбал,

 

Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулж байгаа 2,5 сая тун pfizer/biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа энэ оны зургадугаар сарын 16-наас эхэлсэн ба одоогийн байдлаар 7 удаагийн татан авалтаар 549.960 тунг хүлээн аваад байна.

 

Мөн долдугаар сарын 28-нд 132,210 тун Pfizer вакциныг тээвэрлэн авчирсан. Файзер вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны 3 ба 4 дүгээр улирал дуустал үргэлжилнэ

 

 

Манай улсад вакцин хүрэлцээтэй байна. Иргэд сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжтой. Тиймээс хайртай хүмүүсийнхээ төлөө дархлаажуулалтандаа хамрагдъя.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Ээж:
Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах гээд очихоос зүрх үхмээр хүнд суртлаас нь болоод олон хүн суурь өвчтэй болж байна. Дунд сургуулиас нь зөв хооллолт эрүүл амьдралын хэв маяг гэж юу болох талаар сайн ойлролт өгөхгүй бол өөрчлөлт мөд гарахгүй.
2021-07-30