Он гарсаар нийт 74 удаагийн усны осол гарч, 86 хүн амь насаа алдсан байна
2021-07-30

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 74 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 86 хүн амь насаа алдсан байна. Үүний 67 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Бор хошуу гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 182 км, сумын төвөөс баруун хойд зүгт 7 км-т/ Туул голын эрэг дээр 6 хүн /үүнээс 4 нь хүүхэд/ зугаалж байснаас 1 хүүхэд живсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид ажиллаж байна.

Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Ширээ нуруу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ Хиймэл нуурын эрэг дээр 6 хүн хүн зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж байгаа юм.

 -Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

Иймд:

-Стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй байх,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчихыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
гашуун үнэн:
хаин тийм дээ.Хуучин цагт бол эхс дээдэс нь бөлохгүй гээд хорьж чаддаг байлаа. Орчин цагт эх,эцгээ,эхэс дээсийн болгоомжил хорих үг хэлвэл хүний эрх зөрчлөө, хөцрогдсан хөгшин хөвөөгөөр нь хэлж адланаа. Хөгшид ямар албан ажилд нь заасан биш ахуй амьдралд сайн мууг нь баталчихсан юмыг л анхаарлах төдий асуулыг эргэцүүлж бодохын оронд уул овоо мэт буруу хэрэг мэтээр хүлээн авдаг болсон залуусыг яалтай нь билээ. үхэх нь үхэж л байхаас өөр яахав дээ.
2021-07-30
яг үнэн.:
Одоо юу хэлэх билээ. Эдгээр иргэд хүний эрхээ л эдэлсэн байна.Энэ хүмүүс өөрийн сонголтоо л хийж гэхээс өөр хэлэх үг алгаа