ШУУД: Нийслэлд халдварын тохиолдлын тоо буурч байна
2021-07-30

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр:

 

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 398, орон нутагт 896 шинэ тохиолдол батлагдлаа. Үүнийг хувиар авч тооцвол Улаанбаатарт нийт тохиолдлын 30 хувь нь, орон нутагт 70 хувь нь бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотод халдварын тохиолдлын тоо буурч байгаа нь  ажиглагдаж байна. Харин аймаг орон нутагт эерэг эзлэх хувь өндөр байгаа. Гэхдээ сүүлийн хоёр долоо хоногийг харьцуулж үзвэл эерэг эзлэх хувь 19.3-16.6 хувь болж буурсан. Улаанбаатар хотод дөрөвдүгээр сард 28 хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Хатуу хөл хорионы дараа нэг өдөр 317 тохиолдлын тоо бүртгэгдэж байсан. Тэгвэл энэ долоо хоногт 300 тохиолдлын тоо бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдлын тоо буурч байгааг харуулж байгаа. 

 

Г.Мичид

 

Shuud.mn
Сонин хачин
ха ха ха:
үнэн2
2021-07-31
Худлаа худлаа:
Нөгөө айхтар вирус дахиаад давлгаална. Тэрийг л давах чухал
2021-07-31
наадмаар Хотын корона хөдөөг дайлаар мордож ,9 сарын 1нээс хөдөөнийхөн УБ т сөрсөн базаа хийнэ
2021-07-30
ха ха ха:
үнэн2
Zochin:
Naad zavaarsan ymaa boliochee!!! Bichgeer bicheed taviach ingej irgedee doromjilood yahav dee arai arai
2021-07-30