Д.Манлайбаатар: Иргэний эрх чөлөөнд халдсан албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн
2021-07-30

 

Цагдаа нар иргэдийг зодож буй бичлэг цахим орчинд цацагдсантай холбоотойгоор  Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. 

 

Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар: 

 

-Өчигдөр нийтийн цахим сүлжээнд цагдаагийн албан хаагч иргэний эрх чөлөөнд халдаж байгаа үйлдлийн нэг минутын бичлэг цацагдсан. Уг бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг чиглэл өгч, шалгах ажиллагааг тодорхой хэмжээнд хийж гүйцэтгэлээ. Уг цахим хаягаар цацагдсан үйлдэл нь тогтоогдсон. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад ЧД-ийн III хороо Улаанбаатар их дэлгүүрийн хойд талд байрлах баарнаас нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна гэсэн дуудлага ирсэн. Ингээд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчид очиж ажилласан. Ингэхдээ иргэний эрх чөлөөнд халдсан  нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан шалгах ажиллагааг дотоод албаны хүрээнд хийж, гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж, прокурорын  байгууллагын хянан шалгах ажиллагааны харьяаллаар АТГ шилжүүлэх саналыг хүргүүлэхээр ажиллаж байна. Тухайн албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлагын арга хэмжээ авч байна.

 

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал "Тухайн Асуудлыг нуун дарагдуулсан юм биш. Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй шалтгааныг шалгаж байгаа. Цагдаагийн алба хаагчид иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Тухайн үед иргэн яагаад цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй вэ гэдэгт шалгалт явуулж байгаа.

 

Хоёрдугаарт, цагдаагийн байгууллага гэмт хэргийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх үндсэн чиг үүргээ иргэд олон нийтийн дэмжлэгтэйгээр явуулдаг. Тиймээс нийт иргэдээсээ цагдаагийн алба хаагчдын зохисгүй бөгөөд бусдын эрх чөлөөнд халдаж буй бичлэг тавигдсанд уучлалт гуйж байна. Тухайн хүмүүсээс ч мөн  уучлалт гуйж байна" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
мэдэхгүй гэж үү:
айгаад л гомдол гаргаагүй юуг нь нэг х гайхсан царайлав. Одоо гомдол гаргаагүй гэсэн шалтаг зааж шалгах нь байна ш дээ
2021-07-31
Tegel boloo u. Eruugiin hereg neegeech. Ter zaluu n odoo urgudluu ugch shuh emnelgeer gemtlee togtoolgo
2021-07-30
чи ууснаа шингээж чадахгүй л тэр газар торж байгаа штэ хохь чинь
2021-07-30
Цагдаагийн байгууллагад шинэчлэл хийх цаг нь болжээ. Удирдлагын манлайлал гэж маш их ярьдаг хэрнээ алба хаагчид нь ийм үйлдэл гаргаад л байх юм. Гүзээтэй хугацаа нь тулсан хурандаа нараасаа хурдан салаач дээ. Энэ гүзээтэй хурандаа нараасаа салж байж залуу хүмүүс ажил хийнэ. залуу хүмүүсээ дэмжихгүй ид хийх насан дээр нь нурууг нь авчихаад дараа нь тэр хэд нь албан тушаалын төлөө үхэх гэж байгаа юм шиг явна. Энэ хэдэн гүзээтэй хугацаа нь ханасан заавал дарга байх ёстой гэсэн дарга нараасаа салсан цагт шинэчлэл ирэх байх даа. Уг нь цагдаа нар нь ажиллаад л байдаг гүзээтэй дарга нар нь гэртээ харихаа мэдэхгүй хүмүүсүү илүү цагаар ажилласангүй гэж загнаад л гэтэл залуу хүмүүс чиньв ахуй амьдрал нь гүзээтэй дарга нар шигээ жигдрээгүй хүүхэд нь жижиг өр зээлээр авсан байртайл амьдарч байна шүү дээ. Энэ 2 цагдаагийн дарга нат нь хатуухан арга хэмжээ эхлээд авсанаа хэлээч чадахгүй л дээ нэг гүзээтэй хурандаа би тэр үед нь амарч байсан гэж тэнэгтэнэ дээ
2021-07-30
Зочин:
Бичлэг тавигдсанд уучлал гуйгаад байхдаа яахав дээ. Цагдаагийн албан хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдсан зохисгүй үйлдлд нь уучлал гуйх хэрэгтэй.
2021-07-30
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-07-30
Эрүүлжүүлэх байрны мангасуудаа:
Эрүүлжүүлэх байранд, жинхэнэ аягачин цагдаа нар байдаг шүү! Үнэн юм чинь.
2021-07-30
чи ууснаа шингээж чадахгүй л тэр газар торж байгаа штэ хохь чинь