Б.Буянтогтох: Өнөөдрийн байдлаар 5300 жирэмсэн эмэгтэй вакцинд хамрагдаад байна
2021-07-30

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Жирэмсэн эмэгтэй вакцин хийлгэснээс болж ураг нь амьгүй болсон уу?

 

ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох:

 

-Ийм албан мэдээлэл ирээгүй байна. Хэрэв ийм мэдээлэл байгаа бол бидэнд өгөх хэрэгтэй. Нягталж үзнэ. Өнөөдрийн байдлаар 5300 орчим жирэмсэн эмэгтэй, 3 590 хөхүүл эмэгтэй вакцинд хамрагдсан. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 1/3 вакцинд хамрагдсан нь хангалтгүй үзүүлэлт байна. 

 

Г.Мичид

 

Shuud.mn
Сонин хачин