Токио-2020: Чөлөөт бөхийн тэмцээн маргааш эхэлнэ
2021-07-31 11:43

Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаан маргааш 10.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн олимпын наадамд манай улсын чөлөөт бөхийн есөн тамирчин оролцож буй. Чөлөөт бөхийн тэмцээнийг манай тамирчдаас 76 кг-ын жинд ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа эхлүүлнэ. 

 

ТОКИОГИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХ БӨХЧҮҮД:

 

Эрэгтэйчүүдийн 57 кг: Э.Бэхбаяр: (ДАШТ-ий хошой хүрэл медальт)

65 кг: Т.Тулга: (Өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга)

125 кг: М.Лхагвагэрэл: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)

 

Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)

53 кг: Б.Болортуяа: (ДАШТ-ий хүрэл медальт)

57 кг: Б.Хонгорзул: (өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга)

62 кг: Х.Болортуяа: (23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт)

68 кг: С.Батцэцэг: (Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт)

76 кг: О.Бурмаа: (ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт)

Shuud.mn
Сонин хачин