ОХУ-д суралцаж буй оюутнуудын анхааралд
2021-07-31

ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй боловч цар тахлын улмаас тус улс руу зорчих боломжгүй байгаа гадаад оюутнуудад зориулж сургалтыг цахимаар явуулах, шалгалтыг нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулах чиглэлийг ОХУ-ын нийт их, дээд сургуулиудад өгөх тухай тушаалыг тус улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан бөгөөд энэ зохицуулалт ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж байгаа Монгол оюутнуудад нэгэн адил үйлчилж байна.

 

 

Сүүлийн үед ОХУ-ын зарим их, дээд сургууль дээрх зохицуулалтыг үл тоон Монгол оюутнуудыг заавал танхимын сургалтад хамрагдахыг шаардах, шалгалтанд хамруулахгүй байх, улмаар сургуулиас хасч болзошгүйг анхааруулж байна гэсэн мэдээллийн дагуу ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам болон манай оюутнууд олноор суралцдаг их, дээд сургуулийн гадаад оюутнуудын асуудал эрхэлсэн нэгжүүдтэй холбогдож тодруулга авлаа.

 

Заавал танхимын сургалтад хамрагдах шаардлагыг гадаад оюутнуудад тавиагүй, тэднийг шалгалтанд хамруулахгүй байх тохиолдол гараагүй бөгөөд Шинжлэх ухаан, дээд боловсролын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгааг оросын талаас мэдэгдсэн болно.

 

Хэрвээ ОХУ-ын аль нэг их, дээд сургуулийн зүгээс өөрийн сургуулийн гадаад оюутанд хууль, бус шаардлага тавьсан бол энэ асуудлаар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Зохицуулах төв /Ситуационный центр/-ийн +74951980000, Улс түмний найрамдлын сургуулийн дэргэд байгуулсан Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад оюутнуудын асуудал эрхэлсэн төв /Центр компетенции по работе с иностранными обучающимися/-ийн +74999368691 шуурхай дугаарт холбогдож хууль бус шаардлага тавьсан их, дээд сургуулийн холбогдох албан тушаалтны талаарх мэдээллийг өгч, үүсээд байгаа асуудлаа шийдүүлэх боломжтойг оросын талаас мөн мэдэгдлээ.

 

Иймд, ОХУ-ын их, дээд сургуульд суралцдаг оюутан Танд дээр дурьдсан асуудал тулгарсан бол +74951980000, +74999368691 дугаарын  шуурхай утсаар холбогдож мэдээлэл өгөх, эсхүл ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангийн хаягаар өргөдлөө, дэлгэрэнгүй мэдээллийн хамт ирүүлэхийг зөвлөж байна.

 

ГХЯ-ны зүгээс ОХУ-тай хилээ харилцан, үе шаттайгаар нээх, тус улсад суралцаж буй Монгол оюутнуудыг танхимын сургалтад хамруулах асуудлыг үргэлжлүүлэн ярилцаж байгаа болно.

 

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mongolooroo ch zuv bichij chadahgui baigaa orkuudad ali ch hel hereggui ee. mongol helnii mergejiltnuud ni hurtel buruu bichdeg baij yun gadaad hel. Huj Haa Chaa chuu jov gurui gurui geh metee l sain tseejiltsgee. Ene l ta nart hangalttai.
2021-08-01
Орос хэл боловсрол үеэ өнгөрөөсөн хаана хүлээн зөвшөөрөхгүй бна.Европын орнуудаар тойроод ирэхэд орос хэл хэрэггүй гэдгийг ойлголоо, англи хэлтэй байхад хаа ч газардахгүй.Орос д хүртэл орос хэлээр ярихад үл тоож харин англиар ярихад хүндлэл өөр болж бна.
2021-07-31
zochin:
Mongolooroo ch zuv bichij chadahgui baigaa orkuudad ali ch hel hereggui ee. mongol helnii mergejiltnuud ni hurtel buruu bichdeg baij yun gadaad hel. Huj Haa Chaa chuu jov gurui gurui geh metee l sain tseejiltsgee. Ene l ta nart hangalttai.