Токио-2020: Монголын жүдочид ГУРВАН медальтайгаар олимпын тэмцээнийг дуусгалаа
2021-07-31

Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн багийн тэмцээн үргэлжилж байна. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг дагах барилдаанд Германы багт 4:2 харьцаагаар ялагдаж, олимпын тэмцээнээ өндөрлүүллээ. Дагах барилдаанд олимпын мөнгөн медальт Саиед Моллай, олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар нар өрсөлдөгчөө ялж, багтаа оноо авчирлаа. Харин Гавьяат тамирчин Д.Сумъяа, ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Б.Ганхайч нар ялагдсанаар Германы баг илүүрхлээ.

 

Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ баг Токио-2020 олимпын наадмаас гурван медальтай эх оронтой ирнэ. Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл, Саиед Моллай мөнгөн медаль хүртсэн амжилтаар жүдочид энэ удаагийн олимпын наадмын тэмцээнийг өндөрлүүлж байна.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
+100 d gants yaldaggui genee
2021-08-01
Ene duurenbayar gej yatsiin dandaa l yalagdaj baikhiin
2021-07-31