Шинээр 992 тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа
2021-08-01

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 992 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 352 нь Улаанбаатар хотод, 640 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 5 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2058 хүн эдгэрлээ.

 

Өнөөдрийн байдлаар 9 853 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 6271 хүн хөнгөн, 2511 хүндэвтэр, хүнд 894, маш хүнд 177 хүн байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин