Оросын боксчин Монголын тамирчныг дүрэм зөрчсөн гэж буруутгажээ

Наймдугаар сарын нэгний өдөр манай улсын боксчин Э.Цэндбаатар шөвгийн дөрөвт ОХУ-ын тамирчин Альберт Батыргазиевтай таарч, хүчтэй өрсөлдсөн ч онооны зөрүүгээр харамсалтайгаар ялагдсан.
Энэ тоглолтын дараа Оросын тамирчин Батыргазиев Монголын боксчин Э.Цэндбаатарыг дүрэм зөрчсөн хэмээн буруутгасан талаар "Спорт экспресс" мэдээлжээ.
"Түүнийг бохир тоглодог боксчин гэж би мэдэж байсан. Тэр эхний раундаас эхлээд л цавь руу өшиглөж байлаа. Би үүнд хэдийнэ дассан. Өвдсөн бол би энэ талаар хэлэх байсан, гэхдээ би ердөө л хожихыг хүсэж байсан юм" хэмээн Батыргазиев ярьжээ.
Манай тамирчныг онооны зөрүүгээр ялснаар Оросын боксчин хагас шигшээд тунаж үлдсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ