Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 10 304 иргэн байна
2021-08-02

 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 311 эмнэлэг болон тусгаарлан ажиглах  байранд 10.304 иргэн байна. Үүнээс нийслэлд 52 эмнэлэгт 4456, тусгаарлан ажиглах 17 байранд 508 иргэн, орон нутагт 242 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 5337 иргэн байгаа юм.

 

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 908 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин