Токио-2020: С.Батцэцэг шөвгийн наймд шалгарлаа
2021-08-02 11:12

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн барилдаанууд үргэлжилж байна. Энэ жинд зодоглосон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг эхний шатны барилдаанаа хийлээ. Тэрбээр,  ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Францын Кумба Ларрокийг яллаа.  Ингэснээр манай бөх шөвгийн наймд шалгарч байна.  Дараагийн даваанд  ОХУ-ын Ханум Вальеватай барилдана.

 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин