Шинээр 1063 тохиолдол батлагдаж, гурван хүн нас барлаа
2021-08-02

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1063 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 283 нь Улаанбаатар хотод, 780 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 3 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 1957 хүн эдгэрлээ.

 

Өнөөдрийн байдлаар 9 694 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 6013хүн хөнгөн, 2727 хүндэвтэр, хүнд 791, маш хүнд 163 хүн байна.

 

 

Г.Мичид
Shuud.mn
Сонин хачин
ЗГ иргэдийг архи, ковидад живүүллээ … Хайран ард түмэн, хайран улс.
2021-08-05