Токио-2020: С.Батцэцэг шөвгийн дөрөвт шалгарлаа
2021-08-02

 

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн барилдаанууд үргэлжилж байна. Энэ жинд зодоглосон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг шөвгийн наймд ОХУ-ын бөх Ханум Вальеватай барилдаж, 8:5-аар яллаа. Ингэснээр манай бөх шөвгийн дөрөвт шалгарлаа.

 

С.Батцэцэг үдээс хойш финалд шалгарахын төлөөх барилдааныг Нигерийн бөх, Африк тивийн 10 удаагийн аварга Блессинг Оборудудутай барилдана. Хагас шигшээ барилдаанууд 17.15-д эхлэх юм.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин