Токио-2020: Э.Билэгсайхан нийлбэр дүнгээр 203 кг-ыг өргөв
2021-08-02 12:47

 

Хүндийг өргөлтийн +87 кг-д хүч сорьсон манай тамирчин Э.Билэгсайхан өргөлтөө гүйцэтгэж дууслаа. Тэрбээр огцом өргөлтөөр 86, 87 кг-ыг захиалаад хоёр алдсан ч сүүлийн оролдлогоороо 87 кг-ыг өргөж чадав. Харин түлхэлттэй өргөлтийн гурван оролдлогоор 107, 112, 116 кг-г өргөв. Ийнхүү нийлбэр дүнгээр 203 кг-ын амжилт (87+116 кг) үзүүллээ.

 

Түүнтэй хамт В хэсэгт өрсөлдсөн Кубын П.Дувергер нийлбэр дүнгээр 225, Бельгийн А.ван Беллинхэм 219, Гватемалын М.Учело 207 кг-ыг тус тус өргөжээ.

 

Манай нөгөө тамирчин М.Анхцэцэг 14.50 цагаас 87 кг-ын А хэсэгт өрсөлдөнө.

 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин