Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдыг урамшууллаа
2021-08-02 17:40

 

"Токио-2020" зуны олимпийн наадамд Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, тамирчид амжилттай оролцож түүхэндээ анх удаа нэг олимпийн наадмаас гурван медаль хүртсэн амжилттай медалийн буухиаг эхлүүлсэн.


Тодруулбал эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл, эрэгтэйчүүдийн -81кг жинд Саиед Моллай мөнгөн медаль хүртэж олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд оролцсон 128 улсаас 6-р байрт шалгарсан амжилт үзүүлсэн билээ.


Тэгвэл Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, медаль хүртсэн тамирчин тус бүрийг 500 ам.доллараар урамшуулсан байна.

 

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо

Shuud.mn
Сонин хачин
zochin:
500 доллароосоо дасгалжуулагчдаа өгнө, тэгэхээр юм үлдэх үү? Ядаж 1000-ыг өгчихгүй дээ!
2021-08-03
Zeg:
Ydaj 5000 ugch boloogui yu ingej nohoi doloomor blj bh hereg bsn ym uu
2021-08-03
5000 байлгүй
2021-08-02
Хэ:
Хулгайлсан зэсиин монгоноос огоод бай.
2021-08-02