Токио-2020: С.Батцэцэг олимпын хос медальтан болох эсэхээ маргааш шийднэ
2021-08-02

 

"Лондон-2012" олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

 

Тэрбээр хагас шигшээд Африк тивийн 10 удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудутай хүч үзэв. Түүнийн 2016 оны Риогийн олимпод эхний даваанд ялж байсан бөгөөд ийнхүү таван жилийн дараа Токиод дахин таарсан ч манай бөх 2:7-гоор ялагдал хүлээв.

 

С.Батцэцэг одоогоос есөн жилийн өмнө Лондонд 22 настайдаа хүрэл медаль хүртэж байлаа. Тэгвэл олимпийн хос медальтан болох эсэхээ шийдэх барилдаанаа маргааш үдээс хойш Кыргызстаны Мээрим Жуманзарова, Азербайжаны Элиз Маналова нарын ялсантай хийнэ.

Shuud.mn
Сонин хачин
zo:
2 мөнх аварга шиг аатай байж гадаадад ч авч шидэх хэрэгтэй шүү дээ
2021-08-02