Билл Гейтс гэрлэлтээ цуцлуулжээ
2021-08-03

Майкрософт компанийн үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс, түүний эхнэр Мелинда нар гэрлэлтээ албан ёсоор цуцлуулжээ. Тэд хамтдаа 27 жил амьдарч, гурван хүүхэд өсгөсөн аж. Бизнес Инсайдер сонины мэдээлснээр, наймдугаар сарын хоёрны өдөр Билл, Мелинда нар албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан байна. 

 

Шүүхийн шийдвэрийн дагуу тэд өмч хөрөнгө, өр, шүүхийн зардлыг хуваах гэрээ байгуулсан байна. Гэрлэлтээ цуцлуулсаны дараа Мелинда Гейтс овгоо хэвээр үлдээхээр шийдсэний дээр Мелинда болон Билл нар "Билл болон Мелинда Гейтс сан"-ийн тэргүүлэгчид хэвээр үлдэх гэнэ. Хоёр жилийн дараа Мелинда хүсвэл энэ албан тушаалаа орхиж болох аж. 

 

Энд дуулгахад, Гейтсийн гэр бүл өнгөрсөн оны тавдугаар сард хамтарсан мэдэгдэл хийн, гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа талаараа олонд мэдээлсэн юм. Гэхдээ бизнесмений эхнэр үүнээс ч өмнө, 2019 онд гэрлэлт цуцлах асуудал хариуцсан өмгөөлөгчдөд хандаж байсан гэж АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байв.

 

WSJ сонины мэдээлснээр, бие үнэлэлтийг зохион байгуулсан, насанд хүрээгүй охидыг наймаалсан хэрэгт буруутгагдсан, өдгөө нас барсан санхүүч Жеффри Эпштейнтэй Билл Гейтс холбоотой гэдгийг мэдсэний дараа Мелинда нөхрөөсөө салахаар шийдсэн гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин