ТОКИО-2020: Азербайжаны жүдогийн дасгалжуулагчдыг халжээ
2021-08-03

Азербайжаны Жүдогийн холбоо шигшээ багийнхаа дасгалжуулагчдыг бүгдийг нь халжээ. Спорт экспресс сонины мэдээлснээр, Токио-2020 олимпын наадамд жүдочид нь амжилт гаргаагүй тул ийнхүү дасгалжуулагчдыг бүгдийг нь халсан байна. 

 

"Токио Олимпын наадамд жүдогийн эрэгтэй шигшээ баг амжилтгүй оролцсон тул шигшээ багийн бүх дасгалжуулагчдыг халсан. Ингэснээр ерөнхий дасгалжуулагч, Украины иргэн Руслан Машуренко болон түүний бүхий л туслахууд багаас гарсан" хэмээн Азербайжаны Жүдогийн холбоо мэдэгдсэн байна.

 

Токиогийн олимпын наадамд Азербайжаны долоон жүдочин оролцсон ч нэг нь ч медаль хүртэж чадаагүй юм. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Ирина Киндзерская 78 кг жинд барилдаж хүрэл медаль хүртжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин