“Уулын Фитнесс”-ийг хаах болсон шалтгаан
2021-08-03

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд өнгөрсөн жил “Уулын Фитнесс” байгуулагдсан. Спортоор хичэээллэдэг олон залуусын талархал хүлээгээд байсан уг газрыг хаахаар болсон талаарх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархсан. Ямар шалтгааны улмаас Уулын Фитнесс”-ийг хаахаар болсон талаар “Чийрэг Монгол” ТББ-ын тэргүүн Э.Ганзоригтой ярилцлаа.

 

“Уулын Фитнесс”-ийг юуны учир байгуулахаар болсон бэ?

 

 -“Уулын Фитнесс”-ийг нэг жилийн өмнө байгуулж  байсан юм. Тодруулбал, “Чийрэг Монгол” ТББ Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран 2020 оны наймдугаар сарын 15-нд  Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд “Уулын фитнесс”-ийг нээсэн. Уг уулын фитнессийг нээсэн зорилго нь хүүхэд залуучуудыг спортоор хичээллүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд туслах юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж бялдаржуулах төвүүдийг хаасантай холбогдуулан  тамирчид бэлтгэх хийсэн. “Токио-2020” олимпын наадамд оролцох тамирчид хүртэл хүчний бэлтгэл хийсэн. Залуучууд спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг.

 

“Уулын Фитнесс”-ийг ямар шалтгааны улмаас татан буулгахаар болсон юм бэ?

 

-Сонгуулийн дараагаас “Уулын Фитнесс”-ийг буулгаж, хаах мэдэгдэл  Чингэлтэй дүүргээс ирсэн. Ингээд сая ажлын хэсэг байгуулагдаж татан буулгахаар болжээ. Ингэхдээ хүүхэд залуус олноор цугларч байна. Мөн архидан согтуурч байна гэсэн шалтгаанаар Чингэлтэй дүүргийн 17-р хорооны Засаг дарга  “Уулын Фитнесс”-ийг хаах саналыг дүүргийн удирдлагуудад хүргүүлж, дүүргээс дэмжсэн байсан. 

 

 

Анх “Уулын Фитнесс”-ийг байгуулж байхад Чингэлтэй дүүргээс дэмжлэг авч байсан уу? 

 

-Жилийн өмнө “Уулын Фитнесс”-ийг нээхдээ Чингэлтэй дүүргээс зөвшөөрөл авч, гэрээ байгуулсан. Бид уулын фитнессийг нээхийг тулд Чингэлтэй дүүргээс нэг ширхэг хадаас, уут шороо ч  аваагүй. Мөн санхүүжилт аваагүй. Хэн нэгэн улс төрч хүний сонгуулийн ажил хийгээгүй. Спортоор хичээллэдэг залуус нэгдэж байгуулсан. 

 

Чингэлтэй дүүргийн 17-р хорооны Засаг даргын зүгээс олон хүн цуглуулж байна. Мөн архидаж байна гэж гомдол гаргаж байгаа юм билээ. Уг 17-р хорооны иргэд  “Фитнессээр хичээллэх боломжтой боллоо” гэж сэтгэл хангалуун байгаа. “Уулын Фитнесс” учраас 24 цагаар нээлттэй байдаг. Сайны хажуугаар саар гэгчээр оройн цагаар залуучууд архи уудаг юм шиг байсан. 

 

“Уулын Фитнесс”-ээр нэг жилийн хугацаанд хэдэн хүн үйлчлүүлсэн байна вэ?

 

-Дулааны улиралд амралтын өдөр 200-300 орчим хүн үйлчлүүлдэг. Бусад өдрүүдэд дунджаар 50-60 хүн үйлчлүүлдэг. Мөн орон нутгаас хүмүүс ирж үзэж, “Уулын Фитнесс” байгуулах талаар санал гаргаж, ярилцсан.

 

 “Уулын Фитнесс” бүх хүнд үнэгүй үйлчилдэг үү?

 

-Спортоор хичээллэхийг хүссэн Монгол улсын иргэн бүрт үнэгүй үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, монгол улсын иргэдийн өмч гэсэн үг. "Уулын Фитнесс”-т бүх л бэлтгэл хийх боломжтой. Хэдийгээр спорт заал, фитнессүүд нээгдсэн ч цар тахлаас шалтгаалж, байгальд, цэвэр агаарт бэлтгэл хийхийг хүүхэд, залуус илүүд үзэж байна.

 

Бидний зүгээс цаашид уг фитнессээ илүү тохижуулж, хөгжүүлээд ажиллуулах хүсэлтэй байгаа. Гэвч харамсалтай нь уулын фитнесс маань хаагдахаар болж байна. Цаашид харуул хамгаалалттай болгож хөгжүүлж, номын сан, хүүхдийн тоглоомын талбай, гүний худагтай болгох төлөвлөгөөтэй байсан.

 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин
Архи уудаг юм шиг байсан гэнэ шүү. Монгол оркууд л болсон хойно зүгээр байхгүй задгай газар бүр амар хяналтгүй архидаад хоорондоо алалцаад байгаа биз
2021-08-03
Цугларсан залуус нь архидаад байвал маш буруу шд
2021-08-03
uhernuudiin shiidver haah booh torgoh... buteej chadahgui baij muu avilgach uhernuud humuusiin hiisen yumiig haaj boogood baihdaa yahavdee...nam dagasan teneguudees bolj ene uls muhuh ni
2021-08-03
Чингэлтэй дүүргийн ганц явган аялалын маршрут, ундуй сундуй, хогондоо дарагдсан байдалтай, байгаль орчинд халтай эзэнгүй байна! Дүүргийн дарга нар ажил хийхгүй сул цалинжаад байж байна, ичээсэй!
2021-08-03