Хятадын үер: Хүний амь насыг хамгаалж чадаагүй албан тушаалтнуудыг шийтгэнэ
2021-08-03

Хятадын Хэнань мужид долдугаар сард болсон их үерийн улмаас амиа алдсан хүний тоо 302-д хүрсэн талаар Ройтерс мэдээлжээ. 

 

Өнгөрсөн долоо хоногт мэдээллээр 99 хүн үерийн улмаас амиа алдсан гэж мэдээлж байлаа. Нийт амиа алдсан хүмүүсийн 292 нь Жэнжоу хотын оршин суугчид байжээ. Хотын 14 оршин суугч метро усанд автах үеэр амиа алдсан гэнэ. Мөн Хэнань мужийн 50 оршин суугч ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, долдугаар сарын 20-22-ний өдрүүдэд энэ мужид их хэмжээний хур тунадас орсоны улмаас үерийн гамшиг нүүрлэж, улмаар 18 тэрбум долларын хохирол учирсан бөгөөд 518 мянган га тариалангийн талбай сүйджээ.

 

Үерийн улмаас хүний амь нас болон санхүүгийн хохирол гарсаны шалтгааныг тодруулах шалгалтын ажлыг Хятадын Төрийн зөвлөл эхлүүлсэн байна. Шалгалтын дүнгээр үүргээ биелүүлээгүй албан тушаалтнуудыг шийтгэнэ гэж онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин