Токио-2020: Х.Болортуяа шөвгийн наймд шалгарлаа
2021-08-03 11:48

Токиогийн олимпийн наадмын бөхийн төрлийн гурав дахь өдрийн барилдаан эхэллээ. Манай улсаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд "Сокол" компани, "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 1/8 шигшээ барилдаанаа хийв. Түүний өрсөлдөгч нь өсвөр үеийн дэлхийн хошой аварга Энэтхэгийн Сонам Малик байсан бөгөөд манай бөх өрсөлдөгчөө 2:2-оор ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр 1/4 шигшээд Болгарын Тайбе Юсейн, Бразилын Лаис Нунес нарын ялсантай барилдана.

 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин