ТОКИО-2020: Олимпын анхны трансжендер оролцогч Лорел Хаббард
2021-08-03

Токио-2020 олимпын наадмын наймдугаар сарын хоёрны өдрийн гол үйл явдлуудын нэг нь түүхэнд анх удаа трансжендер тамирчин эмэгтэй дэвжээн дээр гарсан явдал байлаа. Тодруулбал, Шинэ Зеландын хүндийн өргөлтийн тамирчин Лорел Хаббард өчигдөр олимпын дэвжээнээ гарсан бөгөөд тэрбээр өөрсдийгөө трансжендер хэмээн ил тодоор зарласан, Токиод өрсөлдөж буй гурван эмэгтэйн нэг юм. 

 

Наймдугаар сарын хоёрны өдөр Хаббард дэвжээнээ амжилт гаргаж чадаагүй. Тэрбээр 120, 125 килограммын жинтэй штанг өргөх гэж гурвантаа оролдоод бүтэлгүйтжээ.

 

"Спортын үүднээс харвал, би өөртөө тогтоосон болон эх орон минь надад найдаж байсан итгэл найдварт би хүрч чадсангүй. Гэхдээ би хэмжээлшгүй ихээр баярлаж байгаа нэг зүйл бий. Энэ бол Шинэ Зеланд дахь миний дэмжигчид, тэд үнэхээр гайхалтай байж, надад олон зүйлийг өглөө. Намайг олимпын наадамд оролцохоор болоход маргаан, шуугиан гарна гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ намайг дэмжигчид үнэхээр гайхалтай байлаа. Би тэдэнд чин сэтгэлээсээ талархаж байна" хэмээн Хаббард ВВС агентлагт ярьжээ. 

 

Хаббард 43 настай, эрэгтэй төрсөн тэрбээр 35 настай байхдаа хүйсээ сольжээ. Тэрбээр тэмцээн өндөрлөхөөс өмнө л эмэгтэйчүүд үнэмлэхүй жинд өрсөлдөж буй анхны трансжендер эмэгтэй гэдгээрээ түүхэнд бичигдсэн юм.

 

Өмнө нь Хаббард эрэгтэй байхдаа улсынхаа өсвөр үеийнхний тэмцээнд оролцон, улсынхаа дээд амжилтыг тогтоож байсан бол хүйсээ сольж, эмэгтэй болсныхоо дараа 2017 онд  дэлхийн аваргын тэмцээнд мөнгөн медаль хүртжээ. 

 

Токио-2020 олимпын наадамд Лорел Хаббард трансжендер эмэгтэйн хувиар оролцох болсон нь олон нийтийн дунд ихээхэн шуугиан тарьж байлаа. Төрөлхийн эрэгтэй тул бусад эмэгтэй тамирчдаас давуу талтай болсноор эмэгтэйчүүдийн спортод сөрөг талтай гэж шүүмжлэгчид үзэж байлаа. Харин Олон улсын олимпын хороо Наадамд трансжендер тамирчин оролцоход ямар ч асуудалгүй хэмээн мэдэгдсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хүйсээ сольсон гэх солиорогчддод хүн төралхтөн доромжлогдсоор байх уу. Эднийг цаазлах ёстой
2021-08-04