Токио-2020: ОУХМ Х.Болортуяа ялагдлаа
2021-08-03

62 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа 1/8 барилдаанд Энэтхэгийн Сонам Маликийг 2:2-оор ялаад байсан билээ. Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа ДАШТ-ий нэг алт, гурван мөнгө, хошой хүрэл медальт Болгарын алдарт бөх Тайбе Юсейнтэй хийж оноогоор цэвэр (0:10) ялагдав.

 

Түүний өрсөлдөгч нь үдээс хойш хагас шигшээд Японы Юкүко Кавайг ялсан тохиолдолд Х.Болортуяад маргааш дагах болон хүрэл медалийн төлөө барилдах боломж гарч ирнэ.

Shuud.mn
Сонин хачин
Яршиг зүгээр:
Эртхэн амар
2021-08-03