ОХУ хэт дуунаас хурдан алсын тусгалт шинэ пуужин бүтээж байна

Орос улсад Х-95 нэртэй алсын тусгалт, хэт дуунаас хурдан шинэ пуужин бүтээж байгаа талаар ОХУ-ын Агаарын цэргийн хүчний Ерөнхий штабын Цэргийн академийн дарга, хурандаа генерхал Владимир Зарудницкий мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, өнөөдөр агаар сансрын салбар дахь ноёрхол нь байлдааны ажиллагааг амжилттай явуулах хамгийн чухал нөхцөл болж байгаа гэнэ. Энэ салбар дахь давуу тал нь цохилтот болон сөнөөгч онгоцуудыг үр дүнтэй ашиглах нөхцлийг бүрдүүлдэг аж.
"Тиймээс ОХУ-ын Агаар сансрын хүчинд зориулан стратегийн пуужин тээвэрлэгч-бөмбөгдөгч Ту-160М, нисэхийн хэт дуунаас хурдан пуужингийн комплекс "Кинжал", Х-95 зэрэг хэт дуунаас хурдан, алсын тусгалт пуужин зэргийг боловсруулж байна" хэмээн Зарудницкий КП агентлагт ярьжээ.
Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотноо Батлан хамгаалах яам болон цэргийн үйлдвэрлэлийн удирдлагуудтай хийх зөвлөгөөнийг нээж, улмаар арми сүүлийн үед хэрхэн өөрчлөгдсөн талаар хэлэлцэж байв. Мөн энэ үеэр стратегийн цөмийн хүчийг сайжруулахад дээд зэргээр анхаарахыг уриалж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ