БНСУ-ын тагнуулынхан Ким Жон Уны эрүүл мэндийн талаар олж мэджээ
2021-08-03

Зургадугаар сарын эхээр гарсан Ким Жон Уны гэрэл зургууд дээр тэрбээр ихээхэн жин хаясан нь харагдаж байсны улмаас түүнийг хүнд өвдсөн гэх мэдээлэл дахин газар авсан юм. БНАСАУ-ын төрийн хэвлэлүүд ч удирдагч нь огцом жин хаясан талаар мэдээлж байв. 

 

Түүнийг өвдсөн гэх мэдээлэл дахин газар авсны дараа Өмнөд Солонгосын тагнуулынхан Ким Жон Уны эрүүл мэндийн талаарх мэдээллийг олж авсан бөгөөд Хойд Солонгосын удирдагчийн эрүүл мэндэд ноцтой асуудал гараагүй гэнэ. Энэ талаар Өмнөд Солонгосын парламентын гишүүнээс авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлжээ. 

 

Өмнө нь БНАСАУ-ын Төв телевизээр Ким Жон Ун Солонгосын ардын армийн намын ажилтнууд болон командлагчдын семинар дээр үг хэлсэн мэдээллийг дамжуулахад дүрс бичлэг дээр Хойд Солонгосын удирдагчийн дагзан дээр наалт наасан байгаа нь харагдсан байна. Үүнтэй холбоотойгоор олон улсын хэвлэлүүдээр улс төрчийн эрүүл мэнд муудсан талаарх мэдээлэл таржээ.

 

Харин Өмнөд Солонгосын тагнуулын газрын дарга Пак Чи Вон  Ким Жон Уны өвчний талаарх мэдээллийг няцаасан байна. Ким Жон Унд наасан наалтыг аэд хоногийн дараа авсан, эрүүл мэндэд нь ноцтой асуудал учраагүй гэж тэрбээр мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-08-04