Олимпын аварга, Оскарын шагналт ижил хүйстэн хос
2021-08-04

Британийн усанд үсрэлтийн аварга Том Дейли Токиогоос авсан алтан медальдаа зориулж Британийн далбаа бүхий хээтэй уут нэхжээ. Гэхдээ тэр өөр байдлаар олон нийтийн сүлжээнд алдаршсан юм. Том Дейли эмэгтэйчүүдийн усанд үсрэлтийн тэмцээний үеэр нэхмэл хийж байгаа нь олны анхаарлыг ихээхэн татсан. 

Томын энэ зураг хоромхон зуур олон нийтийн сүлжээгээр тархаж, хүмүүс түүнийг юу нэхэж байгаа талаар таамаглал гаргаж байлаа. Зарим нь хоёр настай хүү Роберт Рэйдээ малгай нэхэж байна гэж таамагласан ч үнэндээ тэр тэмцээний үеэр нохойндоо цамц нэхэж байжээ. Тэр нэхэх дуртай, нохойнд төдийгүй өөртөө ч цамц нэхэж байсан аж. 

 

Том Дейли спортын амжилтууд, хоббигоосоо гадна өөрийгөө чөлөөтэй илэрхийлдгээрээ эх орон нэгтнүүдийнхээ хайрыг татсан нэгэн.

 
2013 онд тэрбээр түр завсарлага авахдаа дурласан, маш жаргалтай байгаа гэж Юүтүб хуудсынхаа дагагчдад дуулгажээ. 


“Би Лэнстэй учраагүйсэн бол одоо яах байснаа мэдэхгүй юм” гэж тэрбээр ярьсан байна. Түүний хань нь өөрөөс нь 20 насаар ах Дастин Лэнс Блэк. Лэнс 2008 онд Харви Милк киногоороо Оскар авч байсан юм. 


Ижил хүйстэн хос 2013 оноос эхлэн хамтдаа амьдрах болж, харин 2018 онд тээгч эхийн тусламжтайгаар Роберт Рэй гэдэг хүүтэй болжээ. Тэднийг хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа талаар олон нийтэд мэдээлэхэд таагүй сэтгэгдлүүдтэй тулгарч байсан гэнэ. Энэ бүхнийг хараад Том ихэд цочирдсон хэмээн ярьж байв. 

“Би үргэлж л аав болохыг хүсдэг, олон жил хүүхдийн хувцас цуглуулж байсан. Лэнс бид хоёр хүүхэдтэй болох хүсэлтэй байгааг хүмүүс яагаад ингэтлээ эсэргүүцсэнийг би ойлгож чадахгүй юм. Зарим хосууд ч илүүтэйгээр бид энэ шийдвэрээ сайн төлөвлөж гаргасан гэж би боддог” хэмээн Том ярьж байлаа. 

Том Дейлийн олимп руу тэмүүлсэн түүх 2000-аад оноос эхлэлтэй. Долоон настай байхаасаа л усанд сэлж эхэлсэн бөгөөд аав нь түүнд усанд үсэрч үзэхийг зөвлөжээ. Энэ төрөл нь Томыг усан спортод илүү дурлуулсан гэнэ. 


Том 14 настайдаа Их Британийн шигшээ багт багтан, Бээжин-2008 олимпын наадамд оролцож, багийнхаа хамгийн залуу гишүүн болсон байна. 


Харин дараа жил нь дэлхийн аварга, Европын аварга болж, ВВС түүнийг 2009 оны “Спортын онцлох хүн”-ээр нэрлэжээ. Түүний амжилтын буухиа үргэлжлэв. 2010 онд Нөхөрлөлийн наадмаас анхны алтан медаль, 2012 онд Лондонгийн олимпоос хүрэл медаль, хоёр жилийн дараа Нөхөрлөлийн наадмаас алтан медаль гээд түүний амжилт бишгүй. 


Тэрбээр олимпод оролцохоос өмнө хувийн дээд амжилтаа эвдэж, улмаар долдугаар сарын 26-ны өдөр Токио хотноо Олимпын алтан медаль хүртсэн юм. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Galt:
Сэтгэцийн өөрчлөлт болон бэлгийн чиг хандлагын төөрөгдөл хоёрын хавсарсан нийлмэл л шинж тэмдэг ийм гаж дур тачаал зан үйлтэй болгодог юм. Дотроо эрүүл хүн биш!
2021-08-07
ganzuursih:
sda ym nehlee bairilaa gomo geed bhaar n omoorood er hun ym nehej boldoggui ymu geshaagaad bsan neeren fucking gay bjde
2021-08-07
Ёоооо бөөлжлөөөөө shit
2021-08-04
Энэ бол өвчтэй хүмүүс шдээ. Битгий муу хэл
2021-08-04
хүмүүс яагаад дургүйцээд бгааг ойлгохгүй бна гэнэ үү хар фяздуу чинь
2021-08-04