Франц бүх дүрвэгчийг вакцинд хамруулна
2021-08-04

Францын эрх баригчид энэ наймдугаар сард багтаан бүхий л дүрвэгч болон тус улсад улс төрийн орогнол хүссэн этгээдийг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Францын Дотоод хэргийн яам мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Дотоод хэргийн яамны мэдээлснээр, хэлний бэрхшээл, цагаачлалын төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж байхгүйн улмаас дүрвэгчдийг дархлаажуулахад хүндрэл учирж байгаа гэнэ. Тиймээс тэднийг дархлаажуулах ажлыг түргэвчлэх үүднээс муж, бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ханджээ.

 

Сүүлийн үеийн мэдээллээр, Францад цар тахал дэгдсэнээс хойш зургаан сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 112 мянга гаруй хүн COVID-19 -ийн улмаас нас барсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин