ВИДЕО: Дэлхийн хамгийн том хаягдал дугуйн газар шатаж байна
2021-08-04

Кувейтэд байх, дэлхийн хамгийн том хуучин дугуйн хаягдлын газар түймэр гарчээ. Энэ хогийн цэг Кувейтийн Сулабия хотын ойролцоо орших бөгөөд 600 мянган квадрат метр талбайтай аж. 

 

Одоогоор галын хэсэг ихээхэн талбайг хамраагүй ч гал цааш тархан, хүрээгээ тэлүвэл энэ улсыг экологийн сүйрэлд хүргэх аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ хогийн цаг дээр 52 сая гаруй хуучин дугуй байх бөгөөд дугуй шатсанаас үүдсэн өтгөн хар утаа агаарт тархжээ. 

 

"Гал түймэр наймдугаар сарын гуравны өдөр эхэлсэн. Тэнгэр баганадсан хортой, өтгөнх хар утааг алсаас ч харж болохоор. Одоогоор, 600 мянган квадрат метр талбайтай хаягдлын цэгийн багахан хэсэг галд өртсөн" гэж албаныхан мэдээлжээ.

 

Кувейтийн Байгаль орчныг хамгаалах газар 2020 оны 11 дүгээр сараас эхлэн хуучин дугуйг хэрхэн устгах талаар хэлэлцэж байгаа аж. Энэ хаягдлын газарт хуучин дугуй хаясаар 30 гаруй жил өнгөрсөн бөгөөд энд үе үе түймэр гарч, нэн шуурхай унтраах шаардлагатай болдог гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Setgel uvdmuur yumaa.hymyys uuriin garaar baigali delhiigee syitgeseer,bumerangiin huuli ergeed yilchilseer
2021-08-05