С.Батцэцэг: Монголчуудынхаа итгэлийг алдсандаа харамсаж байна
2021-08-04 09:44
Гэрэл зургийг МҮОХ-ны цахим хуудаснаас ашиглав.

 

Олимпын наадам үргэлжилж байна. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг жинд зодоглосон С.Батцэцэг олимпын шагналт тавдугаар байранд шалгарлаа. Тодруулбал, манай бөх хүрэл медалийн төлөө Кыргызстаны залуу бөх М.Жуманазаровад даралтаар цэвэр ялагдсан юм.

 

Тэрбээр барилдааны дараа "Цар тахлын улмаас тэмцээнд бага орсон. Олимпын өмнө ганцхан тэмцээнд оролцсон. Мэдрэмж муу байлаа. Нигерийн бөх бяртай байсан. Дөхөж очиж чадалгүй барилдааныг дуусгасан. Киргизийн бөх дээр санаа байвч хийж чадахгүй байлаа. Дасгалжуулагчид бүх сэтгэлээсээ тамирчдынхаа төлөө ажиллаж байгаа. Багш нартаа маш их баярлалаа. Өөртөө итгэлтэй байсан. Монголчуудынхаа итгэлийг алдсандаа харамсаж байна. Монголынхоо ард түмэнд баярлалаа.  Цай сүүнийхээ дээжийг өргөж ард минь байсан та бүхэндээ баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mash sul blaa. Shaltgaan bgaa bh gehdee temtseh chadbargui bsan sul gariutslaga geh uu. Ard tumen heterhii ih zuiliig husej bjee.
2021-08-04
Ганц хүрэл авчих болуу гэж их хүлээлээ. Маш сул байсан. Шөнжингөө балбуулцымуу? Тэмцээнийхээ дараа болж болдгүймууууу?
2021-08-04
Зочин:
Хийх юмгүй, бүтээсэн ч юмгүй хов , жив , хүний мууг үзэх дуртай, төрийн эсрэг мөнгөөр ажилладаг , хэнд ч хэрэггүй хэдэн сэтгүүлч нэртэй чадваргүй юмнууд энд тэнд очоод л ярилцлага энэ тэр гэж солиорох юм . Бас Ядонд оччихсон хэдэн тамирчдын сэтгэл зүйг дарамталсан ийм юм хийхээ болиочээ. Сэтгүүлч нэртэй хов базагчдыг хэн ч тоохгүй . Тэмцээнээс буугаад амьсгаагаа ч дарж амжаагүй бхад л яриа авах гэж зүтгэх тэнэгүүд монголоос өөр хаа ч байхгүй !!!!! Сэтгэх чадваргүй сэтгүүлч нэртэй оркууд больцгоовол таарна.....
2021-08-04
зочин:
Монголын нэрийг дэлхийд гайхуулсан баатарлаг эмэгтэй шүү . чамаар бид бахархана амжилт хүсье
2021-08-04