Л.Энх-Амгалан: Хичээлийн шинэ жилийг 09 дүгээр сарын 01-нд эхлүүлнэ
2021-08-04

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хэлэлцжээ. Энэ талаар БШУ-ын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

 

 

Хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын нэгэнд эхлүүлж, хичээлийг танхимын болон цахим хэлбэрээр хослуулан явуулах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.

 

Ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01-нд эхэлнэ. Хүн амын ихэнх хэсгийг вакцинжуулсан. Мөн цэцэрлэг, сургуулийн багш нар дархлаажуулалтад хамрагдсан, 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалт 60 хувьд хүрсэн учраас хичээлийн шинэ жилийг хугацаанд эхлүүлэх шийдвэрийг гаргасаныг салбарын сайд танилцууллаа. Ингэхдээ тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллэх юм байна. Гэхдээ ногоон бүсийн сургуулийн сурагчдын хичээлийг 100 хувь танхимаар явуулна.

 

Цэцэрлэгийн 4, 5 настнуудын хичээл ч 09 дүгээр сарын 01-нд ЕБС-тай хамт эхэлнэ. Ингэхдээ хичээлийг танхим болон цахимаар хослуулан явуулна. Тав хоног танхимаар, тав хоног цахимаар гэсэн зарчмаар хичээлийг явуулах аж. Харин 2, 3 настнуудыг хэзээ цэцэрлэгт авахыг томуугийн вакцины дараа эрсдэлийн үнэлгээ хийж, 10 дугаар сард шийдэх юм байна. 

 

МСҮТ болон их дээд сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01-нд цахимаар эхэлж, 13-наас танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдана. Ковидын халдварын улмаас ЭЕШ өгч чадаагүй хүүхдүүдэд боломж олгон, шалгалтыг дахин зохион байгуулах учраас хичээлийг 09 дүгээр сарын 13-наас эхлүүлэхээр болжээ.

 

Нэг хичээлийн жилд 160-180 хоног танхимаар хичээллэдэг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллэх өдрүүдийн 60 хувьд нь хаалттай байсан. Ингэснээр хоёр жилийн хугацаанд 185 000 хүүхэд тог цахилгаангүй, интернетгүй, компьютер утасгүйн улмаас хичээлээс хоцорсоныг салбарын сайд мэдээллээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Монгол ч бүрхэг боллоо. 9-р сард ч сүйрэх юм байна даа.
2021-08-04
Хараад байгаарай. Яг хятад царайтай хүүр шүү энэ
2021-08-04