Дампуурлын өмнөх үеийн илрэл болж байсан дэлхийн хамгийн том 9 мөнгөн дэвсгэрт
2021-08-04


УИХ-ын дарга Г.Занданшатар том мөнгөн дэвсгэрт гаргах судалгаа хийх үүргийг Монголбанкинд өгсөн талаарх мэдээлэл наймдугаар сарын гуравны өдөр гарсан. Энэ мэдээлэл олон хүнийг түгшээсэн юм. 

 

Үнэхээр ч мөнгөн дэвсгэрт томрох нь тухайн улсад инфляци хяналтаас гарсны гол шинж тэмдэг гэж олон улсын шинжээчид үздэг. Тухайн улсын эдийн засаг муу байхын хэрээр мөнгөн дэвсгэртүүд дээр нь "0" нэмэгдэнэ. Тиймээс хямрал, инфляци, дефольтын өмнөх нөхцөлд орсон улс орнуудын банкууд ихэвчлэн том мөнгөн дэвсгэрт гаргадаг байна. 

 

Хямралын илрэл болон гарч байсан дэлхийн хамгийн том мөнгөн дэвсгэртүүдийг танилцуулж байна. Энэ жагсаалтад гагцхүү өмнө нь ашиглагдаж байсан, одоо гүйлгээнээс гарсан дэвсгэртүүд багтсан.

 

АНУ. 10 мянгатын дэвсгэрт (1880–1944 он )

1880 онд АНУ 10 мянган долларын дэвсгэрт гаргаж байв. Сонирхолтой нь энэ нь худалдан авах чадвар өндөртэй байсан бөгөөд 10 мянгатын дэвсгэртээр байшин худалдан авах боломжтой байжээ. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мэдээлснээр, одоо ийм 100-130 дэвсгэрт иргэдийн гар дээр хадгалагдаж байгаа гэнэ. 

 

Беларусь, 200 мянгатын рубль (2012–2015 он)

 

2010 оны сүүлээр Беларусьт инфляци хүчирхэгжив. Ингээд шинэ мөнгөн дэвсгэрт гаргахаас аргагүй болжээ. 2011 онд тухайн үеийн хамгийн том дэвсгэрт болох 100 мянгатын беларусь рубль 12 доллартай тэнцэж байжээ.

 

2012 оны эхээр Беларусийн Үндэсний банк 200 мянган рублийн дэвсгэрт гаргав. Гэхдээ энэ мөнгө гүйлгээнд төдийлөн удаагүй. Гурван жилийн дараа эрх баригчид деноминаци хийх болсноо зарлаж, улмаар гурван тэгийг хасжээ. 

Таиланд, 500 мянган бат  (2000 он)

Таиландын хааны алтан хуримд зориулан 2000 онд тус улсын банк 500 мянган батын дэвсгэрт гаргажээ. Энэ дэвсгэртийг 1998 хувь хэвлэсэн бөгөөд “дурсгалын” дэвсгэрт болсон байна. 
2021 онд энэ дэвсгэрт дэлхийн хамгийн худалдан авах чадвар сайтай дэвсгэртүүдийн нэгд тооцогдож байна. Түүний зах зээлийн өртөг нь 16 мянган ам.доллартай тэнцэж байгаа гэнэ. 

 

ОХУ, 500 мянган рубль  (1997 он )

1990-ээд оны дунд үеэр Оросын эдийн засаг “зэрлэг капитализм”-ын нөхцөлд шилжсэн нь мөнгөний тогтолцоонд сөргөөр нөлөөлөв. Энэ улсад гиперинфляци нүүрлэн, мөнгөн дэвсгэртийг хэвлэж амжихаас ч өмнө үнэгүйдэж байлаа. Тиймээс 1997 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Оросын банк 500 мянгатын дэвсгэрт гаргах шийдвэр гаргажээ. Тухайн үед дундаж цалин 760 мянган рубль байжээ. 

Энэ дэвсгэрт  хэдхэн сар гүйлгээнд байсан бөгөөд 1998 оны нэгдүгээр сарын нэгэнд деноминаци хийж, дэвсгэртээс гурван тэгийг хассанаар 1000 дахин буулгажээ. 

 

Украин, 1 сая карбованц  (1995–1996 он)

Украин улс Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бусад орнуудын адилаар ЗХУ задран унасны дараа эдийн засгийн хүндрэл, гиперинфляцитай нүүр тулсан юм. Том дэвсгэртүүдийг ихээр гаргасаар 1995 онд нэг сая карбованцын дэвсгэрт гаргахаас аргагүй болов. Гэхдээ энэ дэвсгэрт гүйлгээнд төдийлөн удаагүй. 1996 онд Украины Үндэсний банк мөнгөний шинэчлэл хийж, нэг сая карбованцыг ердөө 10 гривениэр сольжээ. 


Герман, 100 тэрбум марк  (1923 он)
 

Герман улс хамгийн тогтвортой эдийн засгуудын нэг хэдий ч Дэлхийн нэгдүгээр дайны улмаас энэ улсын мөнгө болон санхүүгийн систем ноцтой хохирол амссан юм. Ингээд нэн хурдацтай явагдаж байгаа гиперинфляци явагдаж, 1921 онд таван сая маркийн дэвсгэрт байсан бол ердөө хоёр жилийн дараа 100 тэрбум маркийн дэвсгэрт гаргахаас аргагүй болжээ. Энэ дэвсгэрт ердөө 25 доллартай тэнцэж байв. Харин 1924 онд мөнгөний шинэчлэл хийж, энэ дэвсгэрт ашиглагдахаа больжээ. 

 

Югослав, 500 тэрбум динар, (1993 он)

1990-ээд оны эхээр энэ улсад иргэний дайн дэгдсэнээр эдийн засаг нь сулрав. 1991-1993 оны хооронд тус улсын хамгийн том дэвсгэртүүд улам бүр өссөөр, 100 мянгаас 100 тэрбум динарт хүрчээ 1993 онд хамгийн том, 500 тэрбум динарын дэвсгэрт гаргажээ. Гиперинфляцийг зогсоох үүднээс 1994 онд мөнгөний шинэчлэл хийж, шинэ динараар сольсон ч энэ арга хэмжээ Югославын задралаас сэргийлж чадаагүй юм. 


Зимбабве, 100 их наяд доллар (2008 он)

2008 оны долдугаар сард Зимбабве улсад 100 их наяд зимбаве доллар гаргасан юм. Энэ үеэр барааны үнэ цаг тутамд өсөж байлаа. Зимбабвегийн эрх баригчид мөнгөний шинэчлэл хийгээд ч инфляцийг зогсоож чадсангүй. 2009 онд үндэсний мөнгөн дэвсгэртээсээ татгалзаж, хөрш орнуудын валютыг ашиглах болжээ. 100 их наяд долларын энэхүү дэвсгэрт нь XXI зууны хамгийн том мөнгөн дэвсгэртэд тооцогддог. 

Унгар, нэг тэрбум их наяд пенгё (1946 он)


Нэг тэрбум их наяд гэдэг нь нэгжийн араас 21 тэг байгаа гэсэн үг. 1 000 000 000 000 000 000 000 ингэж харагдана. Унгар улс дайны дараах үед инфляцийн хурдаараа дээд амжилт тогтоон, Зимбабвегаас ч хурдтайгаар мөнгө үнэгүйдэж байжээ. Ингээд л мөнгөний нэгж дээр тэг нэмсээр байгаад ийм байдалд хүрсэн гэнэ. 


1944 онд Унгарын мөнгөний нэг жь пенгё байжээ. 1945 онд нэг тэрбум пенгётой дүйх “Б-пенгё” гаргасан байна. Харин 1946 оны нэгдүгээр сард нэг их наяд пенгётой тэнцэх “адопенгё” гаргасан бол долдугаар сарын гуравны өдөр нэг тэрбум их наяд пенгё гаргажээ. Гэсэн ч энэ нь хоногт нь 400 хувьд хүрч байсан гиперинфляцийг зогсоосонгүй. Гэхдээ энэ дэвсгэрт гүйлгээнд хэдхэн хоносон юм. 1946 оны наймдугаар сарын нэгний өдөр Унгар улс мөнгөний шинэчлэл хийж, пенгёгоос татгалзжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
SHINE OYUN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-16
SHINE OYUN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-16
ganzuurish:
ydaj 50 k bj boldoggui ymu
2021-08-07
зочин:
udahgui deerh ornuudiin araas orno doo. tegeed mongol tugrug yamarch unegui boloh tsag oirtoj bna daa
2021-08-07
odko:
oor hiih zuil baihgui baigaan baina l daa
2021-08-06
Э:
100 trillion чинь монгол нэршлээн их маш дэлгэмэл гэдэг юм ш дээ
2021-08-05
Занданшатараас гуйсан байх, тэр болохгүй сайн судал гэсэн байх, Занданшатар арай тийм тэнэг дуф биш байх.
2021-08-05
Ch.Handdorj:
Olon Ulsiin Mungun dewsgert vzlee goe buguud saihan haragdaj bn aa
2021-08-05