Финландын Ерөнхий сайд хоолныхоо мөнгийг төсөвт эргүүлэн төлжээ
2021-08-04

Финландын Ерөнхий сайд Санна Марин түүнийг Хельсинки дэх Кесярантын засгийн газрын тэргүүний байранд амьдарч байх хугацаанд улсаас олгосон хоол хүнсний хөнгөлөлтийн зардлын хэсгийг төсөвт эргүүлэн төлөхөөр шийджээ. Энэ талаар  Uutissuomalainen сонин мэдээлсэн байна.

 

Одоогоор Марин 10 мянга гаруй евро төлсөн бөгөөд энэ нь 2020 онд гарсан түүний өглөөний цайны зардал гэнэ. Одоогийн зардал нь 4,2 мянган евро болсон бөгөөд Ерөнхий сайд энэ мөнгийг ч наймдугаар сард багтаан төсөвт төлөхөөр төлөвлөж байгаа гэнэ. 

 

Өмнө нь Финландын хэвлэлүүд Кесярантын ерөнхий сайдын байранд амьдарч буй Марин болон түүний гэр бүлийнхэн сард 300 орчим еврогоор өглөөний цай бэлдэх хүнс авдаг, энэ нь төсвөөс гардаг хэмээн мэдээлж байв.  Ерөнхий сайдын гэр бүлийн өглөөний цайны зардлыг улсын төсвөөс гаргаж байгаа талаарх энэ мэдээллийн дараа ихээхэн шуугиан дэгдэж, улмаар Ерөнхий сайд өөрийн санаачилгаар мөнгийг эргүүлэн төлөхөөр болжээ. Түүнчлэн тэрбээр ерөнхий сайд байр, хоолтой холбоотой бүхий л хөнгөлөлтүүд, эдгээр нь байх ёстой эсэхийг дахин авч үзнэ гэж мэдэгдсэн байна. Мөн татварын албанаас Ерөнхий сайдын хүнсэнд төсвөөс мөнгө гаргах нь дүрэм журамд нийцнэ гэж үзсэн ч хүнсний хөнгөлөлтөөс татгалзана гэж мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
3 н том хүн нэгийг бодно байгаааа айннн
2021-08-05
Жинхэнэ удирдагч хүн ийм л байдаг байна. Гэтэл манайхан бол улам л ихийг идэж, уухыг эрмэлздэг нь үүний эсрэг туйл нь бус уу?! Монгол Улс хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь дээдсээсээ аваад, тэдний хань хамсаатнууд дунд шатанд төвлөрч өөр өөрсдийн чадлаар идэж байгаад, авилга бүх шатанд цэцэглэж, бие биенээ шат дараалан дарамталж байгаад оршиж байна. Монгол минь хэзээ Финлянд шиг болох бол оо?!
2021-08-04
ИЙМ МУНАДАГ СЭТГЭХҮЙТЭЙ ХҮН МОНГОЛД НЭГ ШИРХЭГ Ч БАЙХГҮЙ. МОНГОЛЫН ҮХЭЖ БАЙСАН ЛУЙВАРЧИД ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, САЙД НАР БҮГД ГАРЫН ҮСЭГ ЗУРААД Л АВИЛГАЛ АВДАГ. ТЭДНИЙГ ТЭНГЭР НИРГЭЖ ХАТУУ ГЭСГЭЭГТҮН.
2021-08-04