Б.Лакшми: Том мөнгөн дэвсгэрт гаргавал 1990 он руу ухарсантай адил
2021-08-05

Улс төр, нийгмийн амьдрал нам гүмхэн, амралтын байдалтай байгаа энэ өдрүүдэд  УИХ-ын дарга Г.Занданшатарын Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй уулзахдаа өгсөн үүрэг даалгавар олныг цочоолоо. УИХ-ын дарга өөрийн шууд харьяаллын Төв банкинд том дэвсгэрт гаргах судалгаа хийхийг даалгалаа. Тэгвэл УИХ-ын даргын энэ үүрэг Монгол Улсын хувьд зөв алхам мөн үү. Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмигаас тодрууллаа.

 

-УИХ-ын дарга Г.Занданшатар  том мөнгөн дэвсгэртийг гаргах судалгаа хийхийг Төв банкинд даалгалаа. Та УИХ-ын даргын энэ чиглэлийг хэрхэн харж байна вэ? Манайд том дэвсгэрт гаргах шаардлага үүссэн үү?

 

-Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг дахь үйлдвэрлэл буюу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, хангалттай хэмжээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна. Эдийн засгаа төрөлжүүлээгүй, экспорт болон гадаад хөрөнгө оруулалт буурсан, гадаад өр төлбөр нэмэгдсэн, ихэнх бараа бүтээгдэхүүнээ импортолж байгаа ийм үед том мөнгөн дэвсгэрт гаргавал эдийн засгаа булшилж байгаагаас ялгаагүй. 1990 он руу ухарсантай адил болно.   

 

-УИХ-ын дарга мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримтлахын Монголбанкинд даалгасан. Том мөнгөн дэвсгэрт гаргасан тохиолдолд энэ үүрэг даалгавар биелэх үү?

 

-Том мөнгөн дэвсгэрт гаргасан тохиолдолд энэ үүрэг даалгавар биелэхгүй. Мөнгөн дэвсгэрийн үнэ цэнэ олон зүйлсээс шалтгаалдаг. Жишээ нь бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт, гадаад хөрөнгө оруулалт, валютын нөөц зэрэг олон асуудлаас хамаарна. 

 

-Том дэвсгэрт гаргахын үр дагавар юу вэ? Эдийн засаг, нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ?

 

-Өнөөгийн нөхцөл байдалд сөрөг үр дүн л гарна. Инфляцийг маш ихээр өдөөж өгнө. Ингэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн маш өндөр үнэтэй болно. Удаан үргэлжилбэл өдөр тутмынхаа хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авах чадваргүй болно. Өөрөөр хэлбэл төлөөсийг нь ард иргэд төлнө. Мөн хүмүүсийн төгрөгт итгэх итгэл буурч, валют ихээр худалдаж авах болно. 

 

-Тэгвэл том мөнгөн дэвсгэрт хэвлэхгүй байх гарц нь юу вэ?

 

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Венесуэл, Зимбабве зэрэг орны хэмжээнд арай ч хүрээгүй байна. Энэ орнуудын гиперинфляци буюу инцляци нь 1.000.000 хувь хүрчихсэн байгаа. 

 

Эдийн засаг нь тогтвортой, урт хугацаанд өсөж байгаа улс орнууд том мөнгөн дэвсгэрт тэр болгон гаргаад байдаггүй. Эдийн засгийн өсөлтөд  гадаад хөрөнгө оруулалт, экспорт чухал. Тэгэхээр хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэн буюу хөнгөвчилсөн эдийн засгийн реформууд хэрэгтэй байна. Мөн төсвийн алдагдлыг бууруулж, нөхөхийн тулд төрийн өмчит компаниудыг хувьчлах хэрэгтэй. 

 

-Ер нь ямар тохиолдолд улс орнууд том мөнгөн дэвсгэрт гаргадаг вэ?

 

-Улс орнууд өөрийн мөнгөний ханшийн сулралыг удаашруулахын тулд том мөнгөн дэвсгэртийг гаргадаг. Гэхдээ тухайн орон хангалттай хэмжээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, экспорт болон гадаад хөрөнгө оруулалтгүй бол эргээд урт хугацаандаа эдийн засагтаа илүү хохиролтой. Хэрвээ ийм нөхцөлд том дэвсгэрт гаргавал инфляцийг өдөөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ маш хурдацтай өснө. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж хяналтаас гарна. Ингэснээр хүмүүсийн худалдан авах чадвар буурч, ихээхэн бараа бүтээгдэхүүн худалдан авч нөөцлөх болно. Жишээ нь Венесуэл, Зимбабве зэрэг орон гиперинфляцтэй тэмцэхэд ийм алхмууд хийсэн боловч ямар ч нэмэр болоогүй. Өнөөдөр энэ орнуудын эдийн засаг нь ямар байгаа билээ, та бүхэн мэдэж байгаа байх. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Bujka:
Bujka bn sain bnuu
2021-11-30
Bujka:
ok
2021-11-30
Bujka:
????
2021-11-30
Bujka:
Bujka bn sain bnuu
Bujka:
ok
Том мөнгөн дэвсгэрт гарна гэдэг мөнгөний ханш унаж бгаа гэсэн үг биздээ. МАН д бид ямар их итгэж итгэл хүлээлгэв. Тэд ч итгэлийг зүтгэлээр хариулна энэ тэр гээд бсан. Гэтэл ард түмний итгэл рүү шүлсээ хаяад эхэллээ. Түмний тэвчээрийн хязгаарт хүрчихээд вий дээ л гэж айх юм. Ихээхэн зарлаад бвал үхэр Монгол нэг л босвол эвгүй л байх шүү.
2021-08-08
zochin:
oor chiich ajil zondoo baigaa, zaaval solich geed baidag n ymar uchirtai um?, Zandanschatar oliggui , schunaltai avilgachin schuudee. Odoo ter Anandbazart chariuuchlaga tooch ajilaa chii !!! medev uu
2021-08-08
Hen ch bish:
Mungun temdegtiinhee suuliin 2 orong hasaj hayh heregtei. Oros uls mungun temdegt n uneguidehed mungun temdegtiinhee suulin 2 orong hasaj ediin zasgaa awach bsan tuuhtei
2021-08-08
АРД:
Африкийн ядуу орны хэмжээнд аваачих гээд байна. МАН-д юунд итгэсэн байх вэ тийм итгэл даасан нам мөн гэжүү сонгуулийн хар машины хүчинд хакердаж гарч ирсэнийг нь илчилсэн залууг элэв хоёроор хавчиж ална тална гэхийг бодход үнэний ортой болж таарлаа шүү Монголын төр явж явж хэний гарт орж алуурчдаар дүүрэв нөгөө их сансан газар ийм болдог юм байна даа...
2021-08-06
Авилгал:
Авилгалын мөнгөө нимгэн болгомоор байнааа..... гээд л байна даа.
2021-08-06
Ганбуш Ган-Од:
Уг нь УИХ-ын үйл ажиллагаанд хууль сахиулах, хуралдаан даргалах, хэлэлцэх асуудлын тов гаргах, дэг тогтоох, парламентыг гадаад, дотоодод төлөөлөх зэрэг нь спикер Г.Занданшатарын үүрэг. Гэвч парламентын уур амьсгал амралтын байдалд шилжиж, ажин түжин байгаа энэ үед Төв банкны удирдлагыг дуудаад том мөнгөн дэвсгэрт гаргах асуудлыг хөндөж суугаагийн цаад зорилго нь юу вэ?
2021-08-06
Зочин:
Яасан ч сүр оруулах юм бэ дэ. Зүгээр тараах гээд байгаа юм шиг. Гиперинфляци том дэвсгэрт хэвлэснээс болдоггүй. Үндэслэлгүй эдийн засагт цутгаж оруулсанаас болдог.
2021-08-06
Нээх аймаар сүртэй болгож ярьж болохгүй байхаа!Тэгэхдээ л буруу байна! 2 шалтгаанаар! Нэгдүгээрт төгрөгт итгэх итгэлийг бууруулна! Хоёрдугаарт хахуулийг дэмжинэ, өгөх авах юмыг овор хэмжээг багасгана! Еврогийн 500-г Америкууд аймаар эсэргүүцээгүй бил үү? Мөнгө угаасаа тоогоор илэрхийлэгдэнэ! Над шиг тэтгэврийн өвгөнд тэр дэвсгэрт ямарч хамаа алга! Ххэхэ
2021-08-05
xcv:
90 on гэдэг чинь 20-р тогтоолын Бямбасүрэн
2021-08-05
Hehe:
Гоё хэллээ
2021-08-05
Авилга авагч:
Авилгаа оймсондоо хийхэд том дэвсгэрт хэрэгтэй байнаа хө. Жижиг дэвсгэрт олноороо оймсонд багтахгүй байна хө
2021-08-05
Hehe:
Гоё хэллээ
zotsin:
hadgalamj jeellegiin horshoog dampruulsan hurelsuh tashaadai, zandanshatar pistaagaas hariutsalg nehemjlyee. undeselelgui bayjigsan hoyuulg gindand hataayaa
2021-08-05
зочин:
янкан
2021-08-05
Hehe:
Yamarch tom nilu uzulehgui chavas da manai mgl yana da iim bolovson huchintei bhad....
2021-08-05
Hehe:
Yamarch tom nilu uzulehgui chavas da manai mgl yana da iim bolovson huchintei bhad....
2021-08-05
Харин гэм бас УИХ ын дарга гээд байнаа. Нээрээ гахай шиг царайтай бн гээч хөөеееее
2021-08-05
Миний Монголын ард түмэн Занданшатар буюу онгон даамбг маш хурдан хугацаанд алахгүй бол миний монголын ард түмнийг ядуурлын оргил болгох байна шүү Анхааралдаа авна уу
2021-08-05
Хмммм ийм л сул дорой усан толгойтой дурак даа энэ гахай хоншоорт чёрт
2021-08-05
зочин:
Авилга өгч авахад том дэвсгэрт овор бага амар ш дээ
2021-08-05
Ойлго:
Дарга нар задгай мөнгөд дургүй байна шт
2021-08-05
Авилгал хээл хахууль хүнд суртал биднийг өдий зэрэгт хүргэж байна.
2021-08-05
Занданшатар мэтийн юмнуудыг битгий сонго л доо.
2021-08-05
Irgen:
Zandanshatar metiin ard olniig huurch 30 jil huursan.odoo yu hiiheech medehgyi bolson .ene nuhdiig turuus bushuuhan zailuulah heregtei.30 jil saihan zyik yarij ard olniig huurlaa.odoo boloo
2021-08-05