Олимпын каратэгийн төрөлд оролцох ОХУ-ын цор ганц тамирчин өрсөлдөх боломжгүй болжээ
2021-08-04

Оросын каратэчин Анна Чернышева Токио-2020 олимпын наадамд ОХУ-ыг төлөөлөн, каратэгийн төрөлд ганцаархнаа оролцох байсан юм. Гэвч коронавирусийн халдварын улмаас тэрбээр дэвжээн дээр гарах боломжгүй болжээ. Энэ талаар Оросын Каратэгийн холбоо мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна. 

 

"Японоос тун гунигтай мэдээ ирлээ. Манай каратэчин Анна Чернышева Олимпод өрсөлдөх боломжгүй болсон байна. Наадмын бүхий л оролцогчдоос авч буй шинжилгээний дүнгээр түүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Анна, юу ч боллоо гэсэн Орост Олимпын эрх авчирсан чамд гүнээ талархаж байна. Чамд одоо ямар хэцүү байгааг бид ойлгож байгаа тул бүх холбоогоороо дэмжиж байна" хэмээн Каратэгийн холбооны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Анна Чернышева тэмцээн эхлэхээс өмнө авсан шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан гэж оношлогджээ. Тэрбээр наймдугаар сарын тавны өдөр 55 хүртэлх килограммын жинд өрсөлдөх байсан юм. Анна Чернышевагаас гадна Оросын усанд сэлэлтийн тамирчин Илья Бородиноос ч коронавирусийн халдвар илэрч, мөн л Олимпод оролцох боломжгүй болж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
- Oрос улсыг маань гэнэ үү..? чи Mонгол удам угсаа..Mонгол гаралаасаа ичээд Oрос хүн болох гээд ядаад байдгийм бол тэгээд женкоев халтмаев баттулгатайгаа хөтөлцөөд тэр Oростоо очиж амьдараач дээ..
2021-08-07
Зочин:
Энэ Дэлхийн спортын хороо,олимпын хороо хүртэл улс төржиж хөрш орос улсыг маань их ч ад үзэх юм оросууд ч гэсэн гандан буурахгүй ёстой зоригтой үдэж байна даа Дэлхий дээр гарч байгаа байгаль гамшиг,дайн байлдаанд их д нь оросууд цээжээрээ Жижиг том улс орныг хамгаалаж байгаа шүү .Хятад Герман Канад Энэтхэг гээд тод 8 улсуудаас хүн төрлөхтний сайн сайханы төлөө хэн их оролцож байгаа улс байгааг та нар сайн хараад байгаарай.
2021-08-07
зочин:
- Oрос улсыг маань гэнэ үү..? чи Mонгол удам угсаа..Mонгол гаралаасаа ичээд Oрос хүн болох гээд ядаад байдгийм бол тэгээд женкоев халтмаев баттулгатайгаа хөтөлцөөд тэр Oростоо очиж амьдараач дээ..