Кубын бөх 5 дахь удаагаа Олимпд оролцон, дөрвөн удаагийн аварга боллоо
2021-08-04

Куба улсын тамирчин Михайн Лопес Нуньес Токио-2020 олимпын чөлөөт бөхийн сонгомлын +130 кг жинд  Гүржийн Лакоби Кажайаг ялж, алтан медаль хүртсэн юм. Ингэснээр тэрбээр дөрвөн олимп дараалан аварга болжээ.

 

Өдгөө 38 настай Михайны хувьд Токио-2020 түүний оролцож буй тав дахь олимп, харин аварга болж, алтан медаль зүүсэн дөрөв дэх олимп нь юм. 

 

Хүүхэд байхаасаа л бөхөөр хичээллэж эхэлсэн түүний амжилтын гараа эхлэхээсээ ч өмнө дуусаж мэдэх байсан гэнэ. Михайны дурссанаар, тэрбээр 13 настай байхдаа хөлөө хугалж, аав нь түүнийг секцээс нь гаргах гэж байсан ч Михайн замын дундаас буцахыг хүссэнгүй. Ингээд 17 нас хүрээд л түүнийг улсын шигшээ багт авчээ.

 

Михайны амжилтад хүрэх зам тийм ч дардан байгаагүй, удаа дараалсан ялагдлаар эхэлж байсан ч 2004 оны Афины олимпод 21 насандаа орж тавдугаар байр эзэлжээ. Улмаар 2008, 2012, 2016 оны олимпын аварга болсон байна. Олимпын амжилтаас гадна 2005, 2007, 2009, 2010, 2014 онуудад дэлхийн аварга, 2015, 2011, 2006 оны дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Баянаа:
Манайхан хүрэл медаль аваад уйлаад байдаг, айлын хүүхдүүд тэгэхэд ийм айхтар
2021-08-04