УИХ-ын дарга Г.Занданшатар Боловсролын хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүдтэй уулзлаа
2021-08-04

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Боловсролын багц хуулийн төслийн талаар ажлын хэсгийн гишүүдтэй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзаж, санал солилцлоо.

 

 

Өнгөрөгч 06 дугаар сарын 24-ний өдөр Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

 

 

Боловсролын багц хуулийг хэлэлцэхээс өмнө эргэлзээтэй, маргаан дагуулах эрсдэлтэй асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрэх, их дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах асуудлаар удирдлагуудтай нь хэлэлцүүлэг хийх, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн асуудлаар багш, эцэг эхчүүдийн саналыг авах зэрэг ажлуудыг зохион байгуулах шаардлагатайг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд салбарын мэргэжилтнүүдтэй тогтмол мэдээлэл солилцож, хамтран ажиллах хэрэгтэйг онцлов.

 

 

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуулийг 2002 онд, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг 2008 онд, Бага, дунд боловсролын тухай хуулийг 2002 онд шинэчлэн найруулж, Дээд боловсролын тухай хуулийг 2002 онд тус тус баталжээ. Энэ хугацаанд Боловсролын тухай хуульд 26 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 6 удаа, Бага, дунд боловсролын тухай хуульд 13 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10 удаа тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

 

 

Боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор боловсролын салбарын системийн шинжилгээ, тогтолцооны хөгжлийн загвар, багш бэлтгэх болон үнэлгээний тогтолцоо, сургуулийн өмнөх, бага, дунд болон дээд боловсролын бодлогын шинэчлэл, насан туршийн боловсрол, боловсролын санхүүжилт зэрэг чиглэлээр нэмэлт судалгаануудыг хийсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Нобелийн шагналт эрдэмтэдийн боловсруулсан буурай хөгжилтэй улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн загварт (зарчимд): "Буурай хөжгилтэй улс орнууд хөгжлийн өндөрлөгт хүрэх хүртлээ Батлан хамгаалах, Эрүүл мэнд, Соёл, Боловсрол, Уул уурхай, Эрчим хүч, Хүнд үйлдвэрийн салбауудаа хэрхэвч хувьчилж болохгүй, 100 хувь төрийн өмчид байлгах,харин Хүнсний болон Хөнгөн үйлдвэр,Газар тариалан, Мал аж ахуйн салбаруудаа чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулж, хувьчилж болно" гэж заажээ. Эндээс үзэхэд Боловсролын багц хуулинд Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг хувьчлахыг хориглох,хувийн өмчийн их, дээд, сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулахыг хориглох заалт тусгах нь зүйтэй ажээ.
2021-08-05
зочин:
Ахмад үеээ сонсохгүй байх зан чанар бол адгийн зан чанар. Одоогийн залуучуудад Мерит зарчмын талаарх ойлголт байхгүй юм. Ахмад үеээ занаж зүхэх, их мэдэгчийн дүр эсгэх нь Мерит зарчмын талаарх ойлголт байхгүйн шинж юм. Ахмад үеээ сонсдог, дээдэлдэг, шүтдэг улс орнууд л үргэлж хүн төрөлхтөний хөгжлийн манлайд явж ирсэн. Амных нь салиа арилаагүй, боривных нь баас арилаагүй залуучууд нь бүлт бүлт үсэрсэн улс орнууд дампуурснаар ирсэнийг хүн төрөлхтөний түүх гэрчилдэг юм.
2021-08-05
Зочин:
Үеэ өнгөрөөсөн өвөө эмээ багш нар соц маягийн санал гаргаж, шал хэрэггүй юманд цаг алдаж , залуу идэр насны багш нар санал өгөхгүй, тэгээд утгагүй юм болно, яг сонгуулийн идэвх шиг бараг зөнөж буй хөгшчүүл санал нэртэй дэмий юм ярьж хуулийн төсөл бүр задарна биз
2021-08-05
Зочин:
Өвөө эмээ багш нар тэр Алтангадас одон, яамны жуух , Боловсролын тэргүүний ажилтан за бүх гавъяат багш ардын багш байсан ч ихэнх нь ёс зүйгүй их дээд сургуульд сүнс нь хоргодсон, чадалтай залуу багш нарт зайгаа тавьж өгөхгүй зөвлөх проф гээд зүгээр цалин аваад явж байдаг.
2021-08-05
Зочин:
Оюутны өөрийг нь сонгохгүй байхад хичээл заах гэж зүтгэнэ. Тэгээд хүчээр эрэлттэй багшийн нормаас давсан цагаас групп хуваалгаж авна. Тэгээд оюутан хүссэн багшаа сонгоно гэдэг худлаа болдог. Тухайн хичээлийг уг улиралд үзэж чадахгүй болчихвол жил алдана гээд хүсээгүй багш нар дээр хичээл үзсэн болоод дуусдаг.
2021-08-05
Зочин:
Чадваргүй оросоос өөр хэл мэдэхгүй хоцрогдсон их, дээд сургуульд ажилладаг хөгшин багш нар хор найруулж турхирах ажил л хийдэг ш дээ.
2021-08-05
Зочин:
Боловсролын салбарын санал гэвэл их дээд сургуулиудын багш нар төрийн сургуулиудын хувь заяаг хувийнхаа, өөрийнхөө өмчийн сургууль шиг үзэж дураараа дургина. Сая хараа биз дээ. Төрийн өмчийн газрыг төрөөс нь харамлаад Консерваторийн багш нар яав? Уул нь төрийн өмчийн газрыг балансаас балансад шилжүүлэх замаар БҮТ барилга барьж болох байсан.
2021-08-05
Зочин:
Юм болгоныг ард иргэдийн саналаар шийдэх шаардлагатай биш. Боловсролын салбарынхны саналыг авна гэвэл
2021-08-05