Монголын Тусгай Олимпын хороонд 52 сая төгрөг гардууллаа
2021-08-04

 

Монголын Тусгай Олимпын Хороо нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны “Олон Нийтийн санаачлага” төсөлд шалгарч хөрөнгө босгох 2 сарын аяныг эхлүүлсэнээр 52 сая төгрөг босгосон билээ.

 

Уг төслийн нөхцөлийн дагуу Олон нийтээс босгосон үнийн дүнтэй дүйцэх хөрөнгийг /52 сая төгрөг/ өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк Монголын Тусгай Олимпод гардууллаа.

 

Энэ арга хэмжээд ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөөгч Ханнес Такач, Монголын Тусгай Олимпийн Гүйцэтгэх Захирал Б. Алтанцэцэг, МТОХ-ны Манлайлагч тамирчин М.Билгүүн болон бусад хүмүүс оролцов.

 

 

Нийт босгосон мөнгөөр /104 сая төгрөг/ УБ хотын алслагдсан дүүрэг хороо, хөдөө орон нутгийн сумдад амьдардаг Оюуны бэрхшээлтэй хүүхэд залууст спортоор хичээллэх боломжийг олгох зорилгоор дээрхи байршилд байдаг спортын заал, клуб, төвүүд болон сургуулиудад спортын тоног төхөөрөмжийг байршуулах, хамгаалалтын хувцас, бусад хэрэглэлүүдийг хандивлах, зарим тохижилтын ажлуудыг хийх юм.

 

Ингэснээр олон зуун Оюуны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус өөрийн амьдарч байгаа газартаа ойрхон спортоор хичээллэж, эрүүл чийрэг болохоос гадна өөртөө итгэлтэй, уралдаан тэмцээнд амжилт гаргах, нийгэмших, нийгмийн хандлагыг өөрчлөх явдалд маш их ач холбогдолтой билээ.

 

Эх сурвалж: Монголын Олимпын тусгай хороо 

Shuud.mn
Сонин хачин