COVID-19: Дэлхий даяар халдварын тохиолдол 200 саяыг давлаа
2021-08-05

Коронавирусийн халдвар олон улсад тархаж, цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар нийт халдварын тохиолдол 200 саяыг давсан талаар Жон Хопкинсийн их сургуулиас гаргадаг мэдээлэлд дурджээ. 

 

Наймдугаар сарын дөрөвний лхагва гарагийн үдшийн байдлаар дэлхий даяар бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 200 703 885 болсон байна. Амь насанд аюултай энэ халдварын улмаас 4,2 сая хүн нас баржээ.

 

Коронавирусийн халдварын тохиолдлоор АНУ тэргүүлсэн хэвээр байна. АНУ-д COVID-19 халдварын тохиолдол 35,3 саяыг давжээ. Үүний араас, нийтдээ 31,7 сая гаруй халдвар бүртгэгдсэн Энэтхэг, 20 сая орчим халдварын тохиолдол илэрсэн Бразил улс бичигдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин