Ш.Мягмар: Улз голын урсацыг тохируулах боомт барих нь Монгол Улс төдийгүй ОХУ-д ашигтай төсөл
2021-08-05

 

Улз гол дээр боомт барих төсөл олон маргааныг дагуулж байгаа. Тодруулбал, 2020 оны есдүгээр сард “Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын экологийн эвсэл  Монголын нутаг дэвсгэр дээр баригдаж буй усны далан  ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн  “Дагуурын ландшафт”-д аюул учруулж байна гэж ЮНЕСКО-д гомдол гаргаж байсан. Улмаар БНХАУ-ын Фужоу хотод болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 44 дүгээр өргөтгөсөн чуулган дээр Улз гол дээр далан барихыг зогсоохыг Монголоос шаардсан гэсэн мэдээлэл байна. Тиймээс Улз голын урсацыг нэмэгдүүлэх төслийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Ш.Мягмартай ярилцлаа.

 

БНХАУ-ын Фужоу хотод болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 44 дүгээр өргөтгөсөн чуулган дээр Улз гол дээр далан барихыг зогсоохыг Монголоос шаардсан гэсэн мэдээлэл байна. Манай улсад ийм утга бүхий албан мэдэгдэл ирсэн үү?

 

-Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Манай улс усныхаа нөөцийг ашиглах, хамгаалах бүрэн эрхтэй. ОХУ-ын “Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-аас хил дамжин урсаж байгаа голд Монгол Улс боомт барьж байна гэж ЮНЕСКО–ийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргасан.  Ингээд ЮНЕСКО –ийн Дэлхийн өвийн хорооноос манай талаас тайлбар ирүүлэхийг хүссэн. Манай зүгээс ЮНЕСКО–ийн Дэлхийн өвийн хороонд тайлбар хүргүүлсэн.

 

Хил дамжин урсаж байгаа усны асуудлаар ОХУ, БНХАУ-тай хилийн усны гэрээ хэлэлцээрийн хүрээнд усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг шийдэж байдаг.

 

Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн эмзэг бүс нутаг бөгөөд Улз голын эх, голын татмын нуга, намгархаг газрууд, Улз гол цутгадаг Дөрөө, Баруун Тарь, Хөх нуурууд нь сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон дулаарлын улмаас багасаж, ууршилт нэмэгдэж, горим өөрчлөгдсөний улмаас хөрсний чийг, газрын доорх усны нөөцийг сэлбэж чадахгүй болж гадаргын ба газар доорх усны харилцан үйлчлэлийн уялдаа холбоо алдагдаж сав газрын хэмжээнд хуурайшилт эрс нэмэгдсэнээс үүдэн хатаж ширгэх аюул нүүрлэсэн. Улз голын олон жилийн урсацын өөрчлөлтийн зураглалаас харахад 1972 оноос 2004 он хүртэл тогтмол урсацтай байсан ба хамгийн их устай жил 1990 оны 7-р сарын 24-нд 575 м3/с хүрч, 2004 оноос 2020 он хүртэл урсац нь тасарсан.

 

Улз гол нь 510км урт, манай орны нутаг дэвсгэрээр 495 км урсдаг. Хэнтий, Дорнод аймгийн таван сумын нутгаар дамжин урсдаг боловч  сүүлийн жилүүдэд 40 гаруй км усны урсац нь тасарч, ОХУ-ын нутаг дахь Тарь нууранд хүрч чадахгүй байгаа. Хилийн усны гэрээ хэлэлцээрийн хүрээнд “Улз голыг сэргээх шаардлагатай” байгаа энэ талаар судалгаа хийж байгаа гэдгийг ОХУ-ын талд удаа дараа мэдээлж танилцуулж байсан. Улз гол дамжин урсдаг 2 аймгийн 5 сумын нутгийн иргэд бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Энэ бүс нутагт ямар нэгэн үйлдвэр, уурхай байхгүй.

 

Мөн боомт барих газар болон усанд автах талбай нь ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн  “Монгол-Дагурын ландшафт” –ын хил хягзаарт хамаарахгүй,  орны бүсээс 93 км, А бүсээс 118км, Б бүсээс 116 км зайтай байдаг.  

 

 

Судалгааны үр дүнг үндэслэн Улз гол дээр боомт барих зураг төсөл хийсэн. Энэ ажлыг 2019 онд УИХ-ын гишүүд санаачилж, зураг төслийн мөнгийг улсын төсөвт суулгасан. Өнгөрсөн 2020 оноос ажил  эхэлсэн. Тодруулбал, 9 метр өндөр, 670 метр урт боомт барихад, усан санд 27 сая кубметр ус хуримтлуулах боломжтой.

 

Энэ ажил төслийн шатандаа яваа юу, бариад эхэлсэн үү? 

 

-Өнгөрсөн 2020 онд боомтын ажил эхэлсэн боловч цар тахалтай холбоотойгоор цаг хугацаа нилээд алдсан мөн материалын үнэ өссөн зэрэг бусад асуудлаас болж ажлууд удааширсан. Боомт барих ажлын гүйцэтгэтгэгчийг сонгох, тендер зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих бүхий л ажлыг Дорнод аймгийн Засаг даргын тамгийн газар хариуцан зохион байгуулж байгаа. Улз голын боомтын ажилд нийт 4.4 тэрбум төгрөгийн төсөвлөсөн.Үүнээс 600 орчим сая төгрөгийн  ажил  хийгдсэн.  Одоогийн байдлаар санхүүжилтгүйн улмаас ажил зогсоод байна.

 

Улз гол дээр боомт барьснаар манайд ирэх нийгэм эдийн засгийн үр ашиг нь юу байх вэ?

 

-Улз голын боомт барьснаар маш олон эерэг үр дүн гарна.  Уг төсөл нь цэвэр экологийн төсөл. Тухайн бүс нутгийн эко орчинг нөхөн сэргээх төсөл юм. Улз голын урсац багассан шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтөөс болж байгаа. Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан судалгаагаар сүүлийн 100 жилд дэлхийн уур амьсгал 0.7-0.8 градус дулаарсан байна. Гэтэл Монгол Улсын хувьд сүүлийн 75 жилийн хугацаанд 2.24 градусаар дулаарсан. Өөрөөр хэлбэл, манай улсын уур амьсгал дэлхийн дунджаас 3 дахин хурдацтай дулаарч байна гэсэн үг. Тиймээс олон тооны гол горхи ширгэж, тасарсан. Үүний нэг жишээ нь Улз гол юм. Энэ нь нутгийн иргэдийн нутаг орондоо ая тухтай амьдралд сөргөөр  нөлөөлж эхэлсэн.

 

Нэгдүгээрт, Улз гол байнгын урсацтай болсноор голын эко системийг хамгаална. Ялангуяа тэнд амьдрах усны ургамал, амьтан биологийн олон төрөл зүйл өсч үржих таатай нөхцөл бүрдэнэ.

 

Хоёрдугаарт, Улз гол болон голын усаар тэжээгддэг Дөрөө, Хөх нуур, ОХУ-ын Баруун Тарь, нууруудын  экосистем сайжирч, биологийн төрөл зүйлийн тоо толгой нэмэгдэх, нүүдлийн шувууд дамжин өнгөрөх, амрах, өсч үржих таатай нөхцөл бүрдэнэ.  

 

Гуравдугаарт, Уур амьсгалын таатай нөхцөл бүрдэнэ. Ялангуяа тухайн бүс нутагт байдаг ургамалан бүрхэвч сайжирч, мал амьтны амьдрах таатай нөцөлд сайнаар нөлөөлнө.

 

Дөрөвдүгээрт, Орон нутгийн гадаргын усны хүрэлцээ нэмэгдэж нутгийн малчдын бөөгнөрөл багасч, бэлчээрийн ашиглалт сайжирч, талхагдал буурна.

 

 

Нийгэм эдийн засгийн хувьд Улз голын дагуу нутгийн малчин айл өрхүүд байнгын усан хангамжтай болно. Нутгийн иргэд мал аж ахуй,  газар тариалан, фермерийн аж ахуй эрхэлж өрхийн орлого нь нэмэгдэнэ. Улз гол зуны хур бороо, хаврын шар усны тэжээгдлийн горимтой, боомт барьснаар үерийн усыг хуримтлуулна.Та бүхэн харж байгаа биздээ энэ жил ямар их хур ороо орж байна, энэ чинь тухайн үедээ үерлээд л урсаад л гарна шүү дээ. Сум орон нутгийнхны ярьдаг яриа, дуулдаг дуунд ХАВТГАЙ ЦАГААН УЛЗ МИНЬ гэж байдаг даа, энэ чинь Улз гол үерлээд хөндий дүүрэн ус байгааг харж бахдаж байгаа хэрэг.

 

Орос, Монгол хоёр талын хүрээлэн буй орчны  үнэлгээ хийлгүй ажлыг эхлүүлсэн үү?

 

Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийж, зураг төслийг нь холбогдох төрийн байгууллагын газруудаар батлуулаад хийж байгаа ажил. Уг төсөл нь байгальд сөрөг нөлөөтэй гэдэг юмуу, ямар нэгэн үйлдвэр, уул уурхайгусаар хангах зориулалтаар хийсэн ажил биш.

 

Улз гол дээр барих Тээг уулын боомт нь голын доод урсгал талд урсац тохируулга хийх  замаар Баяндун, Дашбалбар, Гурванзагал, Чулуун Хороо сумдын нутаг дэвсгэр дэх малчин айл өрхийн бэлчээрийн усан хангамжийг хангалттай хэмжээнд байлгах, мөн Улз голын сав газрын дагуух экологийн тэнцвэртэй нөхцөлийг хангах, цаашлаад Монгол улсын хамгийн нам дор газар байрлах Хөх нуурын усны балансыг тогтвортой байлгах, ОХУ-ын нутаг дэвсгэрт байрлах Баруун, Зүүн Тарь нуурын усны тэжээгдэлийг хүртээмжтэй байлгах зорилготой цэвэр экологийн төсөл юм шүү.

 

Хоёр талын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн гэж ОХУ-ын Байгаль орчны яам нь буруутгасан байсан. Ямар хэлэлцээрийг зөрчсөн юм бэ?

 

ОХУ-ын Байгалийн нөөцийн яамнаас албан ёсоор ямар нэгэн гомдол гаргаагүй, ОХУ болон бас манайд салбартай “Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-аас гомдол гаргасан. Бид тайлбар өгсөн.Манай зүгээс Улз голын урсацыг сэргээх асуудлаар судалгаа шинжилгээ хийж байгаа талаараа 2018 оноос хойш хуралдсан “Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай” 2 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдэд ОХУ-ын мэргэжилт нэгт судлаачиддаа удаа дараа мэдээлж байсан. Улз голын урсацад тохируулга хийх төсөл нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн “эко” төсөл гэдгийг дахин хэлье.

 

ОХУ-ын Байгаль орчны яамнаас Монгол Улсыг уул уурхайгаа тэтгэх гэж Улз гол дээр боомт барьж байна гэж үзэж байгаа юм билээ. Оросын эх баригчдын зүгээс байр сууриа илэрхийлсэн албан захидал илгээсэн зүйл бий юу?

 

-Улз голын төсөл нь экологийн төсөл. Ямар нэгэн үйлдвэр уурхайд зориулаагүй, Улз гол бол тийм ч том гол биш, жирийн үедээ 7 м3/с ус урсацтай байдаг, харин үерлэхээрээ 575 м3/с  буюу бараг 70-80 дахин их ус урсацтай болдог. Иймээс үерийн усыг нь хуримтлуулж ямарч ган гачигтай байсан Улз голын урсацыг хэвийн байлгах зорилготой.

 

Манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг саяхан ОХУ-ын Гадаад харилцааны сайдтай уулзахдаа усны нөөцийг хуримтлуулах, усан байгуулах, боомт барих судалгааг бүүр 1960-70-аад оны үед тухайн үеийн ЗХУ буюу одоогийн ОХУ-ын эрдэмтэн судлаачид хийсэн тухай тайлбарлаж Эгийн голын усан цахилгаан станц болон усны боомт барих бусад томоохон усны төслүүдийн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар талаар тодорхой тайлбар гэдгийг та бүхэн хэвлэлээс уншсан биздээ.

 

ОХУ-аас Улз гол дээр боомт барих асуудлыг “Хөх морь” төсөлтэй холбон бичиж байна?

 

-“Хөх морь” төсөл нь Монгол орны нийт 12 томоохон гол дээр 33 байршилд усны нөөцийг хуримтлуулах боломжтой газрын судалгаа хийсэн төсөл. Манай орон далай тэнгисээс алс хол, төв Азийн тэгш өндөрлөгт байдаг. Уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй өртөж байгаа бүс нутаг. Тиймээс бид усны нөөцийг хуримтлуулж, иргэдээ цэвэр цэнгэг усаар хангах ёстой, уламжлалт мал аж ахуй, хөдөө аж ахуйг хөгжүүлж байж хүнсний аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Бас үйлдвэр уурхай, эрчим хүчээ усаар хангаж байж улс орноо хөгжүүлнэ шүүдээ. Ер нь аливаа улс орны тогтвортой хөгжил, аюулгүй байдлын баталгаа бол усны нөөцийн зөв менежменттэй шууд холбоотой.

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
усны газар гадагшаа гарч байгаа энэ их чандмань эрдэнэ усаа бага ч гэсэн үнэлээчээ. хэлэлцээр хийгээч орос хятадтай. хятад казах руу гардаг 2 голоо хаагаад дотогшоогоо эргүүлчихсэн гэж байна энэ жишгээр. орос цаагуураа байгалийн усыг хятадад зарах гэж байга гээд л бичээд байна оросын хэвлэлд
2021-08-08
Оросууд сайнаа үзэхгүй
2021-08-07
Хэлээд яах вэ саяхан болтол оросод сурч орос хоол идэж оросыг улайран хамгаалж байсан би одоо оросын дээрэнгүй бодлыг ойлгож эхлээд бна
2021-08-06
Зочин:
Яг үнэндээ энэ төсөлд хамгийн их саад болсон хүмүүс бол орон нутгийнхан.
2021-08-06
Лалрын заваан нэг авгай оросуудтай нийлээд зогсоолоодоо. Сүхгэрэл гэж эх орноосоо урвагч
2021-08-06
Зочин:
Өөрсдөөрөө амьдарья олон улсад гарья орьё гэхээр Л боож хааж эхэлдэг энэ Оросууд болиод өгөөсэй.Дайнд ядарч явахад нь бид л харамгүй туслаж бсан шүү.
2021-08-05
Тээврийн цагдаа:
Лалрын Орсуудын эрх ашгаас илүү Монголынх чухал шүү. Эх орныхоо эсрэг агуу орос гэж илийрсэн эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй солиотой золбингууд энэ Улсын хөгжилд томоос том гай болох юм.
2021-08-05
Хэлээд яах вэ саяхан болтол оросод сурч орос хоол идэж оросыг улайран хамгаалж байсан би одоо оросын дээрэнгүй бодлыг ойлгож эхлээд бна
Эргүү ац вэ хахххх:
Чи ядаж Орсон очиж үзсэн үү. Чам шиг мал 7 уулын цаагуур далд ороосой.
2021-08-05
Зайлдаг зөнөг лалар:
Зөв зөнөөрэй эргүү мал минь чам шиг эргүү онгоцнууд үхэж далд орсон цагт л Монгол хөгжинө.
2021-08-05
уншигч:
Агуу орос орон гэнэ шүү Үхсэн нохойн оцгор.Дандаа дотоодын асуудалд оролцож байдаг өмхий оросууд тэгээд агуу юу?Дурны хонгио вэ агуу магуу ч гэх шиг.
2021-08-05
Sudlaach:
Оросууд Монголыг эрчим хүчний хамааралтай байлгахын тулд УЦС байгуулах төслүүдийг эсэргүүцдэг. Тэгсэн мөртлөө өөрсдөө алт угааж, хиймийн хор ашиглаад байдаг улс даа. Бас ТББ гэгчээр монголчуудыг дотор нь алалцуулаад сурчихсан.
2021-08-05
зочин:
Дэлхийг жанжлах Америк бодлогод толгой нь эргэж, мансуурсан гэнэн хонгор залуучууд л гуравдагч хөрш гэж эргүүтдэг.
2021-08-05
Зайлдаг зөнөг лалар:
Зөв зөнөөрэй эргүү мал минь чам шиг эргүү онгоцнууд үхэж далд орсон цагт л Монгол хөгжинө.
зочин:
Агуу их Орос улс аливаа шийдвэрийг олон зуун эрдэмтэд, докторууд ажилладаг нүсэр том эрдэм шнжилгээний хүрээлэнгийн судалгааны ажлын үндсэн дээр гаргадаг бол бидний усан тэнэг, үхэр Монголчууд аливаа шийдвэрийг ганцхан хувь хүний үзэл бодлоор, сэтгэлийн хөдлөлөөр (яг л үхэр мөөрөх шиг) гаргадаг.
2021-08-05
Эргүү ац вэ хахххх:
Чи ядаж Орсон очиж үзсэн үү. Чам шиг мал 7 уулын цаагуур далд ороосой.
уншигч:
Агуу орос орон гэнэ шүү Үхсэн нохойн оцгор.Дандаа дотоодын асуудалд оролцож байдаг өмхий оросууд тэгээд агуу юу?Дурны хонгио вэ агуу магуу ч гэх шиг.
түй май:
Хувухай оросын энэ ТББ тай хамтарч ажиллаж санхүүжиж эх орныхоо эсрэг ажилдаг монголчууд бий гэхээр сонин байгааз
2021-08-05
зочин:
Oросууд биднийг бусдад алдахгүйн тулд Xятадтай нийлэн 1921 оноос эхлэн бараг 100 жил ертөнцөөс тусгаарласан. Oдоо ч гэсэн Mонголд орос хятадын компани биш л бол Mонголоос 3 дагч орнуудын хөрөнгө оруулагч нарыг ( япон герман франц канадын ) хөөн зайлуулж тэднийг 1 мөсөн Mонгол руу дахин хандахгүй болтол нь жигшээж хөөгөөд Mонголын уул уурхайн баялаг нүүрс уран зэс төмөр зам усан станцуудыг зөвхөн Oросуудад эзэмшүүлэх геополитик дайн өрнөөд удаж байна да. бид 2 хүчирхэг хөршөөсөө хэт хараат болчихгүйн тулд зайлшгүй 3 дагч хөршийн бодлоготой л байх ёстой.
2021-08-05
vg duugvi:
vhsenee naad orosuudaas asuudgiin shuud l bariach novsh gej shiirgensen aisan төсөв байхгүй гэж дандаа л гоншигнож байхын
2021-08-05