Шинээр 1178 тохиолдол батлагдаж, гурван хүн нас барлаа
2021-08-05

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1178 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 361 нь Улаанбаатар хотод, 817 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас гурван хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2047 хүн эдгэрлээ.

 

Өнөөдрийн байдлаар 9 611 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 6037 хүн хөнгөн, 2536 хүндэвтэр, хүнд 848, маш хүнд 190 хүн байна.

 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Амарсайхан, сумьябазар нар улсыг архинд живүүлж, ковидыг бүрэн алдлаа.
2021-08-05
Ингээд л үхээд байхуу. Зүгээр үү ? Төр засаг ааааааа?
2021-08-05