АНУ зөвхөн вакцинд хамрагдсан хүмүүсийг л нэвтрүүлнэ
2021-08-05

АНУ руу коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдсан гадаадын иргэдийг л нэвтрүүлэхээр тус улсын эрх баригчид төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Цагаан ордны төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар Ройтерс мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын захиргаа тус улс руу нэвтрэх бүхий л гадаадын иргэнийг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд бүрэн хамрагдсан байхыг шаардах арга хэмжээг боловсруулж байгаа гэнэ. Энэ арга хэмжээ нь зарим орноос иргэд хүлээн авах хязгаарлалтыг цуцлахтай зэрэгцэн хүчин төгөлдөр болох аж.

 

Энд дуулгахад, өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улс дахь коронавирусийн халдварын шинэ давлагааг эмгэнэлт явдал хэмээн нэрлэж байсан юм. Тэрбээр Америкт "вакцинд хамрагдаагүй хүмүүсийн тахал" үргэлжилж байна хэмээн онцолж байлаа. Байдены өгүүлснээр, дархлаажуулалт хангалтгүй байгаа мужуудад коронавирусийн халдварын тохиолдол 10-20 дахин их байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин