Б.Отгонсүх: Тээврийн зардлыг гурав дахин бууруулсан
2021-08-05

 

Замын-Үүд боомтын зөвлөлөөс ачаа тээврийн үнийн зохицуулалтын асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбуу:

 

Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Замын-Үүдийн ачаа тээврийн боомтоор ачаа тээврийн эргэлтийг сайжруулах үнийн өсөлтийг бууруулах зорилгоор холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

 

Өнөөдрөөс эхлэн тээврийн жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулна. Эрээн хотоос Улаанбаатар хүрэх тээврийн хэрэгслийн хөлсийг 10 сая төгрөг байхаар тогтоолоо. Жолооч гэрээ байгуулбал Эрээн рүү автомашиныг нь нэвтрүүлнэ. Өнөөдрөөс эхний 90 авто машиныг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 

Авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар:       

 

-Ачаа тээврийн эргэлтийг сайжруулах үнийн өсөлтийг багасгах зорилгоор Замын-Үүдийн боомтын зөвлөлөөс зохион байгуулж байгаа энэ ажлын хүрээнд сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн төрийн бус байгууллага бий. Эдгээр байгууллагуудад энэ шийдвэрээ танилцуулж, зөвшилцсөн. Одоогийн байдлаар ямар нэгэн гомдол тэмцэл гарсан зүйл байхгүй байна. Жолооч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай.

 

 

Замын-Үүд дэхь Гаалийн газрын дарга Б.Отгонсүх:

 

-Гаалийн  байгууллагаас хурдан шуурхай ажиллах асуудал дээр ажиллаж байгаа. Хяналт шалгалтыг хурдан шуурхай хийж, ачаа барааг өдөрт нь эзэнд нь олгох ажлыг хурдан шуурхай зохион байгуулаад ажиллаж байна. Мөн ариутгал халдваргүйтэлд анхаарч байгаа. 20 гаруй хоногийн хугацаанд нийтдээ импортын бараа бүтээгдэхүүн авто замаар 50-60 хувь өссөн бол ачаа барааны экспорт 10 орчим хувиар өссөн. Энэ хугацаанд 747 вагон импортоор, экспортоор 2 656 вагон орж ирсэн байна. Үүнээс экспортоор ачаатай 226 вагон, хоосон 2 232 вагон гарсан. Анх ирэхэд Эрээний гааль дээр 50 мянган тонн орчим ачаа, бараа бөөгнөрсөн байсан. Уг асуудалд дээр голчлон анхаарлаа хандуулж ажилласан. 30 тонн ачааг эздэд нь хүлээлгэж өгсөн.  Өнөөдрийн байдлаар үлдсэн 20 мянган тонн ачааг  наймдугаар сард багтааж авч ирнэ. Асуудлуудыг шат дараатай шийдэж байна.

 

Эрээний гаалийн орчимд  2 000 машин байсан. Эдгээр машиныг нааш нь татаж, эздэд нь хүлээлгэж өгсөн. Замын-Үүд дэх боомтын зөвлөл Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу өчигдөр тээврийн зардлыг гурав дахин бууруулах шийдвэрийг гаргасан.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
Хэлээд юүхэв
2021-08-05
Zochin:
Амьдрал дээр эсрэгээрээ улам үнэ нэмэгдсэн байгаа гэдгийг захын хүнээс асуугаад үзээч, бодит бус мэдээлэл дээш нь өгөөд байхаар яаж ажил сайжрах юм бэ?! Нөгөө ариутгалын хаалга шиг л юм болж бна. Газар дээрээ шал өөр зүйл бна шүү дээ
2021-08-05
Хэлээд юүхэв