Боксчин Нести Петесио мөнгөн медалиа ЛГБТ хүмүүст зориулав
2021-08-05

Филиппиний боксчин Нести Петесио боксын төрлөөр олимпын медаль авсан анхны эмэгтэй боллоо. Тэрбээр хагас хөнгөн жинд Японы боксчинд ялагдан, мөнгөн медаль хүртсэн юм. Нести Петесио энэ медалиа эх орон, дасгалжуулагчид төдийгүй ЛГБТК (shuud.mn: лесби, гей, бисексуал, трансжендер) хүмүүст зориулжээ.

 "Энэ бол ЛГБТ хүмүүсийн хувьд ялалт. Цааш явж, тэмцэцгээе!" хэмээн Нести Петесио мэдэгдсэн байна. 

 

Петесио боксын медаль хүртсэн Филиппиний анхны эмэгтэй болсон юм. Нетесио болон түүнтэй нэг багт багтах Магно ижил хүйстэн гэдгээ зарлаж байсан бөгөөд тэд Олимпын наадмын боксын төрөлд өрсөлдсөн анхны Филиппин эмэгтэйчүүд юм. 

 

Петесио мөнгөн медаль хүртэхдээ сэтгэл нь хөдлөн уйлж байсан бол тоглолтын дараа ярилцлага өгөхдөө мөнгөн медаль л эх орондоо авчирж байгаадаа уучлалт гуйж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Er bj bgaad em bolson yum bol emegteicnuudiig yalalgui yah be balai icneesei
2021-08-06