Токио-2020: М.Лхагвагэрэл шөвгийн 4-т үлдлээ 
2021-08-05 12:48

Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн тамирчид таван барилдаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байна. Хамгийн сүүлд дэвжээнд гарсан М.Лхагвагэрэл 2:4-өөр хожигдож явсан эгзэгтэй мөчид дөрвөн оноо дараалан авч ялалт байгуулснаар хагас шигшээд үлдэж, цааш медалийн төлөө барилдахаар болов.

 

Барилдааны эхэнд манай хүн идэвхийн болон дэвжээнээс түрж гаргасны оноо авснаар 2:0-ээр тэргүүлж байсан. Гэтэл өрсөлдөгч нь ууцаар нь тэвэрч унаган бүхэл дөрвөн оноо авчихав. Манай хүн зүгээр ухраад дэвжээнээс гарчихсан бол нэг оноо алдаад л өнгөрөх байлаа.

 

Гэхдээ тэрбээр алдаагаа залруулж, хоёр удаа ард нь гарч дөрвөн оноо авснаар эцсийн мөчид 6:5-аар ялалт байгууллаа.

 

Одоо манай бөх хагас шигшээд Америкийн залуу бөх Г.Стивенсонтой барилдана. Пан Америкийн наадмын аварга гэсэн даруухан гуншинтай энэ бөх өмнөх даваанд олимп, дэлхийн аварга Туркийн Таха Акгюлийг 8:0-ээр хожсон юм.

Shuud.mn
Сонин хачин