БНХАУ цар тахлын эхний жилд л амны хаалтнаас 90 тэрбум долларын ашиг олжээ
2021-08-05

Цар тахлын эхний жилд БНХАУ амны хаалт, шүүлтүүртэй тусгай зориулалтын амны хаалтны экспортоо 300 хувиар нэмжээ. 

 

Петерсоны дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн шинжээчдийн тооцоолсноор, Хятад улс хувийн хамгаалалтын хэрэгслийн экспортоо дөрөв дахин нэмэгдүүлж чадсан байна. 2019 онд энэ улс 22,9 тэрбум доллар, 2020 онд 88,1  тэрбум ам.долларын хувийн хамгаалалтын хэрэгсэл борлуулжээ.

 

Эмнэлгийн амны хаалт, тусгай зориулалтын амны хаалтны экспорт 2020 онд 53,8 тэрбум ( 2019 онтой харьцуулахад 48,8 тэрбум доллараар их), нүүрний хаалт 16,8 тэрбум (2019 онд 3,5 тэрбум ам.доллар), хамгаалалтын хувцас 10,8 тэрбум (2019 онд 9,9 тэрбум), бээлий 3,9 тэрбум ам.долларт хүрчээ.

 

Хятадын хувийн хамгаалалтын хэрэгсэл үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн хэмжээ ихээхэн өссөн ч эдгээр хэрэгслийн үнийн 2020 оны өсөлтийг сааруулж чадаагүй гэж шинжээчид дүгнэсэн байна. 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар амны хаалтны үнэ өмнөх оны 12 дугаар сартай харьцуулахад 720,8 хувиар өссөн байжээ. Харин хамгаалалтын хувцасны үнэ 536,2 хувиар өссөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
х:
хужаагиин хүн хогуууд дэлхииг хордуулчааад жорлонгиин цаасааа ашиглаааа д доллар олсон гэнэээ
2021-08-05