Афганистаны хил дээр ОХУ, Тажикистан, Узбекистаны хамтарсан цэргийн сургуулилалт эхлэв
2021-08-05

Афганистантай залгаа хил дээр Орос, Тажикистан, Узбекистаны хамтарсан цэргийн сургуулилалт эхэлжээ. Харб-Майдон полигонд болж буй сургуулилалтад 2,5 мянган цэргийн алба хаагч оролцож байгаа гэж ОХУ-ын Цэргийн төв тойрог мэдээлжээ. 

 

Цэргийн сургуулилалт наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Цэргийн алба хаагчид танкийг дуурайлгасан шинэ бай, бут сөөгтэй нөхцөлд зориулагдан бүтээгдсэн дрон, хуягт автомашин, явган цэргийн байлдааны машин, алан хядагч, амиа золиослогчдыг орлуулсан дүрснүүдийг ашиглан сургуулилалт хийх юм байна.

 

Регнум агентлагийн мэдээлснээр, Афганистанаас Америк болон НАТО-ын цэргүүд гарсны дараагаар үүссэн аюул заналтай холбоотойгоор Орос, Тажикистан, Узбекистан улс цэргийн сургуулилалт хийхээр шийджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин