БҮТ: Шинэчлэгдсэн суудлын хуваариа хэвлэж авна уу

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагч та Боловсролын үнэлгээний төвийн https://eyesh.eec.mn/ цахим хуудасны шалгуулагчийн булан хэсгээр өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авахыг БҮТ-өөс зөвлөж байна. Уг суудлын хуваарь дээр таны шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, шалгалтын хуваарь , шалгалтад ирэх цагорох хэсгийг заасан байна.
Шалгуулагч та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан халдвараас өөрийгөө хамгаалаарай.
Эх сурвалж: БҮТ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ